Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан" орой дуугаа 30 гаруй жилийн өмнө наймдугаар ангидаа зохиосон гэдэг. Энэ дууг Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа амилуулсан нь хэн хүний сэтгэлд хоногшжээ.
Үнэхээр сонсоод сэтгэл догдолж уярмаар энэ ялгуулаг дуугаараа тэрбээр энэ үдэш Corporate Convention Centre-т хийсэн бие даасан тоглолтоо нэрлэсэн билээ. Хоёр орой тоглох энэ тоглолтдоо өдийг хүртэл хамтдаа дуулж, хөгжимдөж явсан дуучин Б.Сарантуяа, С.Наран, Ж.Алтанцэцэг, Х.Оюунбилэг, Сэрчмаа зэрэг анд нөхдөө урьж дуулцгаасан юм. Тэрбээр найзууддаа гайхалтай сайхан дуунууд зохиож өгч байсан ажээ.
Мэдээж түүний гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн Киви хамтлагийг дурдахгүй байхын аргагүй. Хамгийн сонирхолтой нь тэд одоогийн бүрэлдэхүүнээрээ дуулснаас гадна Кивигийн өмнөх гишүүд нийлээд тавуулаа дуулсан нь үзэгчдэд бас нэгэн сюрприз болсон юм.
Түүнчлэн дуучин Б.Ангирмаагийн ах, ая зохиогч Б.Долгионы "Инээмсэглэл" хамтлагийнхан болон хийлч Дээгий, дуучин Наранбаатар, Наки, Отгоо нар түүний тоглолтод ая дуугаа өргөсөн билээ.
Ая зохиогч, дуучин Б.Ангирмаа өнгөрсөн онд өөрийн шилдэг дуунуудаас бүрдсэн "Өнгө аяс", "Удахгүй ээ" нэртэй хоёр цомгоо хэвлүүлсэн бөгөөд энэхүү цомогт багтсан олны сэтгэлд хүрсэн дуунуудаасаа толилуулсан юм.
"Сэтгэл догдлуулсан орой" тоглолт маргааш мөн Corporate Convention Centre-т 19:00 цагаас болох юм.
Тоглолтын зургуудаас хүргэж байна.