Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын ажиллагаа өнөөдөр Токио хот дахь Рёогокү Кокүгикан ордонд боллоо.
Энэхүү ёслолд 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Харүмафүжи их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюи М.Ананд нартай дэвжээнд гарч, сүүлчийн удаа ёкозүна дохио ири ёслолыг хийжээ.
Үүний дараа аваргын үсийг нь хөндсөнөөр Харүмафүжи бөхийн замналаа албан ёсоор дуусгалаа.
Харүмафүжи Д.Бямбадорж 2001 онд 16 настайдаа мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн бөгөөд 2004 оны арваннэгдүгээр сард макүүчи зиндаанд дэвшиж, цаашлаад дээд зиндаанд есөн удаа түрүүлэн, 2012 онд Ёкозүна цол хүртсэн билээ.