ICT EXPO-2018 өчигдөр буюу ням гарагаас эхэлж, мягмар гарагийг дуустал үргэлжилнэ.
“ICT EXPO-2018” технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн энэ жилийн хувьд хэлэлцүүлгүүд зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Өнөөдрийн хэлэлцүүлгийг ““Digital finance” буюу цахим санхүү” сэдэвтэйгээр 13.30 цагт зохион байгуулах юм.
Харин маргааш барилга байшингийн дээр байрласан үүрэн холбооны бааз станц болон гар утаснаас цацаргах цахилгаан соронзон долгион нь хүний эрүүл мэндэд хортой, цаашлаад хор хавдар үүсгэдэг гэдэг нь үнэн үү гэдэг талаар хэлэлцүүлэг хийнэ. Энэ хэлэлцүүлэг нь 13.30 цагаас эхлэх бөгөөд мэргэжлийн олон улсын байгууллагуудын бодит судалгаа, хяналт шалгалтын дүнд үндэслэсэн мэдлэг, мэдээллийг олон нийтэд өгнө.
Форумаар тавигдах илтгэлүүд
- Үүрэн холбооны сүлжээний зохион байгуулалт, оновчлол гэж юу вэ, үүнийг хэрхэн зохион байгуулдаг талаар үүрэн холбооны операторын төлөөлөл танилцуулга хийнэ.
- Олон улсад харилцаа холбооны тоног төхөөрөмжид ямар стандарт шаардлага тавигддаг, үүний хэрэгжилтийг үйлдвэрлэгчид хэрхэн хангадаг талаар манай улсад хамгийн түгээмэл ашиглагддаг техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн төлөөлөл танилцуулга хийнэ.
- Монгол улсад радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөллийн талаар ямар стандарт байдаг, хяналт шалгалтыг хэрхэн хийдэг, хэрэгжилт хангагдаж байна уу гэдэг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос танилцуулна.