Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Хойд Солонгосын Пунгсан үүлдрийн хоёр анч нохой бэлэглэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордон дахь шинэ амьдралд нь дасгах үүднээс нохдыг өөрсдийнх нь иддэг хоол хүнстэй нь илгээсэн гэнэ.
Хойд Солонгосын удирдагчийн бэлэг болох хоёр нохой нь хоёр Солонгосын харилцаа сайжирч, Солонгосын хойг дахь хурцадмал байдал намжсаны бэлгэ тэмдэг болж буйг онцолжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордноос гаргасан мэдэгдэлд нэг орчим настай тус хоёр нохойг өөрсдийнх иддэг 3 кг хоолных нь хамт хоёр Солонгосын хил дээрх Зэвсэггүй бүсийн Панмүнжом тосгоноор дамжуулан БНСУ-д авчирсан болохыг дурдсан байна.
Түүнчлэн хоёр нохойн эрийг нь Сонгган, эмийг нь Гоми гэдэг ба тэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Тори хэмээх нохойтой хамт Ерөнхийлөгчийн ордонд амьдрах аж. Амьтанд хайртайгаараа алдартай Мүн Жэ Ин холимог үүлдрийн Тори хэмээх нохойгоо өнгөрсөн жилийн 7-р сард өргөж авсан ба Тори нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонд амьдарсан анхны асрамжийн газраас ирсэн нохой гэнэ.
Хойд Солонгосын Пунгсан мужийн нэрээр нэрлэгдсэн дээрх үүлдрийн ноход нь үнэнч байдал, агнах чадвараараа алдартай ба Хойд Солонгосын “Байгалийн өв”-д бүртгэгдсэн үүлдрийнх аж.
Энэ нь Хойд Солонгосын төрийн тэргүүн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид Пунгсан үүлдрийн нохой бэлэглэсэн хоёр дахь тохиолдол байв. 2000 онд Ким Жон Уны аав Ким Чен Ир тэр үед БНСУ-ыг удирдаж байсан Ким Дэ Жүнд мөн л тус үүлдрийн хоёр нохойг бэлэглэж байжээ. Ким Дэ Жүн Ерөнхийлөгчид бэлэглэсэн хоёр нохой нийт 21 гөлөг гаргасан ба хоёул 2013 онд нас баржээ.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Хойд Солонгосын нийслэл Пхеньянд айлчлах үеэр Ким пуужингийн туршилтын талбайг хаахаа мэдэгдэж, Сөүлд айлчлахаа амласан билээ.
Эх сурвалж: DW