Өнөөдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Тус үзэсгэлэн аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
“ICT-Expo-2017” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр төрийн мэдээлэл солилцооны “Хур” хэмээх нэртэй системийг олон нийтэд танилцуулж байсан. Харин өнөөдөр “Хур” системийн дараагийн хувилбар болох танилт нэвтрэлтийн “Дан” нэгдсэн системийг олон нийтэд танилцууллаа.
“Хур” системийн дараагийн хувилбар болох танилт нэвтрэлтийн “Дан” нэгдсэн системийг олон нийтэд танилцууллаа.
Хур систем нь иргэдийн цаг завыг хэмнэж, төр хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагуудын ачааллыг бууруулж чадсан. Харин “Дан” нэгдсэн системийг нэвтрүүлснээр орон зайнаас үл хамааралгүйгээр төрийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдлээ.
Түүнчлэн өнөөдөр өглөө Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийн нэгдсэн төвийн нээлтийг хийснийг шууд дамжууллаа. Уг системийг зөвхөн нийслэлд ашиглаж байсан бол өнөөдрөөс хөдөө орон нутаг, сумдууд ийнхүү ашиглах боломж бүрдэж байна.
Сумын иргэд заавал аймгийнхаа төв рүү явах бус орон нутгаасаа төрийн бүх үйлчилгээг нэг цэгээс авдаг боллоо. Үүнээс гадна иргэд цахим үйлчилгээний нэгдсэн төвөөс зөвхөн төрийн үйлчилгээ авах бус сим картаа солих, дугаар авах боломжтой юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:
"Өнөөдөр Монгол улсын мэдээлэл технологийн хөгжилд нэгэн түүхэн хуудас нээгдэж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас энэ эрин үеийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үе гэж зарласан нь Монгол улсад бодитой хэрэгжиж байна.
Сумын төвд мэдээллийн нэгдсэн үйлчилгээний төв байгуулагдаж, Дан систем нээлтээ хийсэн гэх хоёр чухал үйл явдал тохиож байна. Залуу үеийн хувьсгалчид энд цугларсан байна. Манай засгийн газар мэдээлэл технологийн үндэсний зөвлөл болон цахим хороог байгуулсан. Энэ чиглэлээр хрэгжиж байгаа олон төсөл хөтөлбөрүүдийн бодлогын нэгдсэн уялдаа холбоог хангах, иргэддээ хүнд сурталгүй, чирэгдэлгүй, цаг хугацааг нь хэмнэсэн төр засгийн үйлчилгээг хүргэхэд мэдээллийн технологийн шинэ ололт амжилтуудыг ашиглаж байгаа юм" гэлээ.