Бид өмнөх сурвалжлагаараа шинэ хорихын дэргэдэх, модон жорлонтой хуучин бага сургуулийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тэрхүү сургуулийн сурагчид одоо баригдаж буй гэх 126-р сургууль ашиглалтад орвол шилжин сурах боломжтой болно.
Харин энэ удаад бага сургуулийн сурагчдыг хүлээлгэж буй 126-р сургуулийн барилгын ажил яагаад удааширч байгаа талаар өгүүлэх болно.
Түүхийг сөхвөл, 126-р сургууль нь 2011 оны долдугаар сарын 05-ны өдрийн 519 тоот шийдвэрийг үндэслэн 15000м2 талбайтай Нийслэлийн боловсролын газрын нэр дээр гэрчилгээ нь гарчээ. Нийслэлийн засаг даргын 2012 оны 06 сарын 13-ны өдрийн А/425 тоот захирамжаар ерөнхий боловсролын 126-р дунд сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтайгаар Баянзүрхийн товчоонд баригдахаар болжээ.
Тухайн үед барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад “Немон” ХХК 3 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийг барьж эхэлсэн байна. Сургууль баригдаж эхэлснээс хойшх өнөөдрийг хүртэлх 7 жилийн хугацаанд 2 тэрбум 960 сая төгрөгөөр ажлыг гүйцэтгэсэн гэнэ. Санхүүжилтийн үлдэгдэл 197 сая төгрөгийг 2017 оны 09-р сарын 18-ны өдөр авч гүний худаг, уурын зуух, цахилгаан, бохир, дотор сантехник, гадна цэвэр, бохир, дулааны холболтуудын дараах ажлуудыг хийжээ.
Барилгын хөгжлийн төвөөс 2017 оны арванхоёрдугаар сард "сургуулийн төсөв батлагдахад генератор, уурын зуух тусгагдаагүйн улмаас 457 сая төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай" гэдэг төсвийн дүгнэлтийг хийжээ. Үүнийг нэмбэл нийт 3 ТЭРБУМ 657 САЯ төгрөг болж байна.
Гэвч тус нэмэлт мөнгийг 2019 оны төсвийн тодотголоор л шийдвэрлэх боломжтой учир барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлэх саналыг БСШУСЯ-аас “Немон” ХХК-д тавьжээ.
Бид энэ талаар БЗД-ын Боловсролын хэлтсийн мэргэжилтэн П.Өлзийтөгстэй уулзаж ярилцлаа.
-126-р сургуулийн барилгын ажил яагаад ийм удаашралтай байдаг юм бэ?
- Барилга барьж буй компани "ажлаа 100 хувь дуусгаад үлдсэн санхүүжилтээ авна" хэмээн БСШУСЯ-тай гэрээ хийсэн байдаг. Гэтэл компанийн зүгээс "санхүүжилтээ авчихаад үлдсэн ажлыг хийнэ" хэмээн барилгын ажлыг зогсоогоод байгаа юм.
Барилгын компаниас л бүх зүйл шалтгаалаад байна. Боловсролын дэд сайд очно гэсэн сургаар барилгын материалаа шинээр аваачиж тавьчихаад ажил хийсэн мэт дүр эсгээд байдаг. Манай дүүрэг дээр сургууль цэцэрлэг хэвийн л баригддаг, бусад компани хугацаандаа бариад болоод л байдаг юм.
- Тэгэхээр “Нэмж төсөв шаардлагатай, түүнийгээ авч байж л барилгын ажлаа хийнэ” гээд байгаа шаардлагыг нь хэрхэн шийдэх вэ?
- Тийм нарийн асуудлыг нь 129-р сургуулийн захирал н.Галхүүгээс тодруулаарай. Тэр хүн л сайн мэднэ.
- Танай боловсролын хэлтэс тус сургуулийн ажилд хэрхэн хяналт тавьж ажилладаг юм бэ?
- Бид анх шавар тавигдсанаас нь хойш л явцыг хянаж байгаа. Гэхдээ өмнө нь энэхүү барилгыг 4 жил царцаасан барилгын жагсаалтад оруулсан байсан. Сүүлийн нэг жил ажил нь овоо явчихаад байгаа нь энэ юм. Царцаагдсан үед мэдээж санхүүжилт байхгүй, ямар ч ажил хийгдээгүй гэсэн үг.
- 126-р сургууль хэзээ ашиглалтад бүрэн орох нь тодорхойгүй байна. Гэвч 90-р бага сургуулийн хүүхдүүд их хүнд байдалтай суралцдаг юм байна.
- Сургуулийн хүүхдүүд гэртэйгээ ойр байдаг. Багш нь ч мэргэжлийн хүн бий. Тиймээс шинэ сургууль ашиглалтад ортол тэнд суралцана.
Бид 126-р сургуулийн захирал Э.Галхүүтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй, хаанаас олж уулзах нь тодорхойгүй байсан учир чадсангүй. Харин барилгыг барьж буй “Немон” ХХК-ийн ерөнхий менежер н.Булганхангайтай холбогдон энэ талаар тодруулсан юм.
- Танай компаний хийж гүйцэтгэж буй сургуулийн барилгын ажил яагаад удаашралтай байгаа юм бэ?
- Сургуулийн барилгын ажилд зориулж 2018 оны төсөвт мөнгө оруулаагүй юм. Харин БСШУСЯ-ны зүгээс биднийг өөрсдийнхөө хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлээд 2019 оны төсвийн тодотголд оруулж өгье хэмээн хүссэн. Бид шаардлагыг нь хүлээж авсан, өөрсдийн хөрөнгөөр босгож байна.
- Бид сая 129-р сургуулийн барилга дээр очсон. Тэнд ямар ч барилгын ажил хийгдээгүй байна шүү дээ.
- Бид энэ долоо хоногт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Жаахан л ажил үлдчихээд байгаа юм. Гэхдээ бид үлдсэн ажлыг өөрсдийн хөрөнгөөрөө хийгээд дараа нь эргүүлэн авна гэж гэрээнд тусгаагүй, 2019 онд төсвөөс мөнгө өгөх байх гэж найдаж байна.
- Сургууль яг хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?
- Бид мөнгөө авчихаад л ажлаа хийхгүй хойш суугаад байгаа юм биш. Өөрсдөө багагүй хөрөнгө босгож байна. Мөн яамтай тохиролцоонд хүрэх гээд удчихсан л даа. Одоо нэгэнт тохиролцоонд хүрсэн учраас 11-р сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллана. Боловсролын яамнаас ч бидэнд хугацаа өгчихөөд байгаа юм. Тэр хугацаандаа багтаж гүйцэтгэхгүй бол гэрээг цуцалж, аудитаар шалгуулж дахин тендер зарлан үлдсэн ажлыг өөр компаниар хийлгэнэ гэсэн.
- Тэр хугацаа нь хэзээ вэ?
- Энэ оны аравдугаар сарын 1-н гэхэд барилгын үлдсэн ажлын 50-н хувийг хийсэн байгаарай гэсэн. Тэгээд 11-р сар гэхэд бүрэн ашиглалтад орно.
- Тэгэхээр та бүхэн дотор засал, гадна талбай 11-р сар гэхэд дуусгана гэсэн үг үү?
- Гадна тохижилт бол зам талбайн том машинаар хэд түрээд л зам хийчихнэ, тэр бол гайгүй. Дотоод засал л хамгийн чухал байна. Гэхдээ айл, орон сууц шиг ханын цаас наана гэж байх биш дан эмульс, замаск л ашиглана. Цахилгаан шугам сүлжээ бүгдийг нь суулгачихсан, бэлэн болчихсон. Тиймээс үлдсэн ажил хурдтай явчихна.
Баянзүрх дүүргийн 90 болон 126-р сургуулийн эх сурвалжууд дээрх мэдээллийг бидэнд өглөө. 21-р зуунд тэр дундаа их хотын нэгэн бага сургуулийн сурагчид модон жорлонтой, галладаг шавар байшинд хичээлээ хийж байна. Тэд шинэ сургуульд шилжиж орох эсэх нь энэ оны 11-р сард шийдэгдэнэ. Бид уг асуудлыг нэхэн сурвалжлах болно.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...