Хавдрыг дархлааны Т-эсийн тусламжтайгаар эмчлэх аргыг нээсэн Америкийн эрдэмтэн Жеймс Аллисон, Японы эрдэмтэн Тасүкү Хонжо нар Анагаахын салбарын Нобелийн шагналыг хүртжээ.
Профессор Ж. Аллисон, Т. Хонжо нарын хувьд хавдрын эсийг өөрийг нь хуурч, дархлааны эсүүдийг дарангуйлах боломжоор хангахгүй байх аргыг олжээ.
Нобелийн шагналд нэр дэвшсэн хоёр эрдэмтний нээлт хавдрын эсрэг тэмцэлд чухал алхам болсныг Нобелийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Ж.Аллисон, Т.Хонжо нарын нээлтийн ачаар боловсруулсан хавдрын эсрэг эмчилгээ нь “хавдрын эмгэг нь хурдацтай явагдаж байсан зарим нэг өвчтөнүүдийн өвчний явцыг үндсээр нь өөрчилсөн.” гэжээ.
Бидний дархлааны тогтолцоо биед байгаа мутацид орсон эд эсийг олж устгадаг. Гэтэл хавдрын эсүүд нь дархлааны тогтолцооны энэхүү хамгаалалтыг “хуурч”, үр дүнд нь хавдар маш хурдацтайгаар томорч, үсэрхийлдэг. Дийлэнх хавдруудын эс хүний дархлааны эсүүдийг “тайвшруулах, гацаах” механизмыг нь идэвхжүүлснээрээ хүний эрүүл эсүүдийг өвчлүүлдэг аж.
Профессор Ж. Аллисон, Т. Хонжо нарын хувьд хавдрын эсийг өөрийг нь хуурч, дархлааны эсүүдийг дарангуйлах боломжоор хангахгүй байх аргыг олжээ. Хавдрын эсрэг эмчилгээний хувьд хоёр эрдэмтний нээлт жинхэнэ хувьсгал болсон гэхэд хилсдэхгүй. Тус нээлтийн ачаар хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэгдэж байгаа болон ирээдүйд хэрэглэгдэх шинэ үеийн эм бэлдмэлүүдийн үндэс суурь тавигдсан байна.
Хавдрын эсрэг одоо хэрэглэгдэж байгаа дархлааны эм бэлдмэлүүд нь гаж нөлөө ихтэй ч хавдрын эсрэг үр дүнтэй тэмцэж чадахаа баталсаар байна. Эдгээр хавдрын эсрэг эмийн ачаар эдгэрэх найдваргүй, хавдар нь эцсийн шатандаа орсон гэгдэж байсан өвчтөнүүд хүртэл эдгэсэн тохиолдлууд ч бүртгэгджээ.
Хавдрыг өвчтөний өөрийнх нь дархлааны тогтолцоог ашиглан эмчлэх талаар эрдэмтэд 100 гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч 1990-ээд онд л энэ салбарт томоохон нээлт хийсэн байдаг.
Эдгээр хавдрын эсрэг эмийн ачаар эдгэрэх найдваргүй, хавдар нь эцсийн шатандаа орсон гэгдэж байсан өвчтөнүүд хүртэл эдгэсэн тохиолдлууд бүртгэгджээ.
Америкийн эрдэмтэн Жеймс Аллисон бидний дархлааны тогтолцоог гацааж, биед орж ирсэн гадны нян вирус болон мутацид орсон эд эсийг олж таних, устгах үүрэг бүхий Т-эсийн үйл ажиллагааг сулруулдаг дархлааны хяналтын цэгүүд гэгч уургийг олж илрүүлжээ. Дархлааны тогтолцооны энэхүү механизм доголдсоноор бие махбодь эрүүл эд эсээ устгаж эхэлдэг аж.
Ж.Аллисоны хийсэн нээлт анагаахын бусад салбарт ажилладаг эмч эрдэмтдийн судалгааны ажилд маш том түлхэц өгсөн юм. Түүний хийсэн нээлтийн тусламжтайгаар дархлааны хэвийн үйл ажиллагааг хангаснаар чихрийн шижингийн 1-р хэлбэр, үений хэрлэг төст үрэвсэл, тархмал хатуурал зэрэг маш олон өвчин эмгэгийн эмчилгээнд ахиц гарахыг тогтоожээ.
Харин Ж.Аллисоны хувьд эсэргээрээ дархлааны тодорхой уургуудын үйл ажиллагааг “засах” бус хавдартай хулгануудын тус уургийн үйл ажиллагааг зогсоосноороо гайхалтай үр дүнд хүрчээ. Туршилтын явцад хавдрын эсүүд дархлааны тогтолцооноос нуугдах боломжгүй болж, бие махбодь хавдартай илүү үр дүнтэй тэмцэх болсон байна.
1992 онд профессор Тасүкү Хонжогийн илрүүлсэн Дархлааны тогтолцооны хяналтын цэг (уураг) нь Ж.Аллисоны илрүүлсэн уургаас өөр байсан ч хоёр эрдэмтдийн нээлтийн ачаар бий болсон хавдрын эсрэг эм бэлдмэлүүд нь арьсны хавдар, уушги, бөөр, тунгалагийн булчирхайн хавдруудын эмчилгээнд өндөр үр дүнтэйгээр хэрэглэгдэж байна.
Профессор Жеймс Аллисоны хувьд Техасын их сургуулийн Хавдрын эсрэг төвийн Дархлаа эмчилгээний тасгийг удирддаг бол профессор Тасүкү Хонжо Киотогийн их сургуулийн Дархлал судлалын профессорын албан тушаалд ажилладаг аж. Эрдэмтэд Нобелийн шагналын хамт ирэх 1.01 сая ам.долларыг хуваан авах юм.
Хоёр эрдэмтдийн нээлтийн ачаар бий болсон хавдрын эсрэг эм бэлдмэлүүд нь арьсны хавдар, уушги, бөөр, тунгалагийн булчирхайн хавдруудын эмчилгээнд өндөр үр дүнтэйгээр хэрэглэгдэж байна.
Эрдэмтдийн хийсэн нээлтийн ачаар бүтээсэн эм бэлдмэлүүдийг зарим нэг төрлийн хавдрын эмчилгээнд хэдийн ашиглаж байгаа бол туршилтын шатандаа явж байгаа өөр олон төрлийн эм бэлдмэлүүд хавдрын эсрэг эмчилгээнд удахгүй хэрэглэгдэж эхлэх аж.
Их Британийн Хавдар судлалын төвийн ахлах эмч, профессор Чарли Суонтон, “10 жилийн өмнө арьсны үсэрхийлсэн хавдрыг эмчлэх боломж бараг байдаггүй байлаа. Өнөөдөр Ж. Аллисон, Т. Хонжо нарын судалгааны ачаар тэдгээр өвчтнүүд эдгэрэх боломжтой болсон. Дархлаа эмчилгээний ачаар арьсны хавдартай өвчтнүүдийн 30 гаруй хувийнх нь биеийн байдал сайжирч, зарим нэг нь бүрэн эдгэрч байна.” хэмээн ярьжээ.
Манчестерийн их сургуулийн профессор Дэн Дэйвис, “Дархлаа эмчилгээ хавдартай бүх хүнд тус болохгүй ч хавдрын эсрэг эмчилгээнд нэвтэрснээсээ хойш олон ч хүний амийг авраад байна. Хавдар болон зарим нэг өвчний эсрэг эмчилгээнд дархлааны тогтолцооны үйл ажиллагааг хэрхэн зогсоох эсвэл бүр идэвхжүүлж болох талаарх бидний ойлголтонд томоохон өөрчлөлт бий болгосон нээлт юм. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь. Эрдэмтдийн хийсэн нээлтийн ачаар хавдрын эсрэг олон төрлийн эм ойрын ирээдүйд гарах байх.” хэмээн ярьсан байна.