САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани энэ оны гуравдугаар улиралд хамгийн олон буюу 83500 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.
Калифорни муж улсын хойд нутгийн Пало Алто хотод байрладаг тус компани нь өнгөрсөн улиралд 55840 ширхэг “Model 3” загварын автомашин, 14470 ширхэг “Model S” загварын автомашин болон 13190 ширхэг “Model X” загварын автомашин үйлдвэрлэсэн нь нэг улиралд хамгийн олон автомашин үйлдвэрлэсэн амжилт тогтоосон байна.
“Бид 2017 онд үйлдвэрлэсэн нийт автомашины 80 гаруй хувийг хэдийнээ үйлдвэрлээд байна. Мөн өмнөх улирлуудтай харьцуулахад хоёр дахин олон “Model 3” загварын автомашин үйлдвэрлэсэн” гэж компанийн төлөөлөгчийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Tesla” компани энэ оны дөрөвдүгээр улиралд мөн олон тооны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг долоо хоногт 10000 ширхэг “Model 3” загварын автомашин үйлдвэрлэхээр зорьж байгаа юм байна.
Э.Хулан