Алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч тулгарч буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэрээр өчигдөр Блү Скай зочид буудалд бүтэн өдрийн турш болсон уулзалтад дараах саналыг илэрхийлэв.
Алт үйлдвэрлэгчдийг нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн ойлголт нийгэмд тараад байв. Харин одоо энэ байдал өөрчлөгдөн, биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийж байна. Алтны компаниуд байгаль орчин сүйтгэдэг гэсэн ойлголтоос салж байна. Хэдийгээр алт тушаалт өсөж байгаа ч хууль эрхзүйн орчин тогтворгүй хэвээр байна.
Нинжа нар зарим албан хаагчидтай үгсэн хуйвалдаж ашиг хуваах зарчмаар ажилладаг.
Хайгуулыг зогсоосноор алт олборлогчдын ирээдүй бүрхэг боллоо. Нэгэнт хөрөнгөө оруулчихсан ААН-үүд цаашид хэрхэхээ мэдэхгүй байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг мэргэжлийн бус байгууллагад олгосноор энэ салбарын нэр хүнд унаж, тусгай зөвшөөрөл арилжааны хэрэгсэл болж хувирсан. Тусгай зөвшөөрлийг тогтвортой ажилласан туршлагатай, хариуцлагатай уул уурхай эрхэлсэн үү гэх мэтээр тухайн ААН-ийн өмнөх түүхийг харгалзан олгох ёстой.
Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоход гаднын томоохон хөрөнгө оруулалттай ААН-үүд давуу байдлаа ашиглан шалгардаг. Харин дотоодын ААН-үүд авч чадахгүй байна. Иймд дотоодын ААН-ийг дэмжинэ гэдэг эрх баригчдын амлалт хий хоосон уриа болж үлддэг.
Урт нэртэй хуулийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг голын эргээс 50 метр газарт олгохыг хориглосон. Гэтэл хориотой бүсэд ашиглалт явуулах эрх олгосоор байгаа нь хууль зөрчихийн сацуу ААН-үүдийг алагчилсан шийдвэр тул эргэж харах шаардлагатай. Компаниуд хайгуулын дараа нөөц батлуулах тайлангаа өгдөг ч УУХҮЯ, АМГТГ их удаан хэлэлцэж, цаг алддаг. Асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэмээр байна.
Нөхөрлөл хэмээх нинжа нарыг тусгай зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Энэ нь далд эдийн засгийг өдөөх сөрөг талтай. Нинжа нар зарим албан хаагчидтай үгсэн хуйвалдаж ашиг хуваах зарчмаар ажиллаж байна. Тэд хуулийн хяналт шалгалтаас зугтаж, ямар ч хариуцлага хүлээлгүй үлддэг, нөхөн сэргээлт хийдэггүй. Мэргэжлийн хяналт гэх мэт шалгалт хийх гэж байгааг тэд орон нутгийн алан тушаалтнуудаас урьдчилан мэдчихдэг тул ямар ч шалгалтаар илэрдэггүй.
Гэтэл тэдний нөлөөгөөр хариуцлагатай уул уурхайн эрхлэгчид муу нэр зүүдэг. Төрийн захиргааны төв байгууллага үүнд анхаарал хандуулах ёстой. хайгуулын ажлын тайлангууд урт дараалалд хүлээн, цаг алдаж байна.