Хүмүүс өөр өөр цагийн бүсэд амьдардаг. Харьяалсан цагийн бүсдээ биетээр амьдарч бодитоор нэгнээсээ ялгарч байвч, зүрх сэтгэл, тархи сэтгэхүйгээр тэс өөр орон, өөр зуунд, огт өөр гараг эрхэст дураараа зорчиж явдаг.
Тийм болохоор цагийн зөрүү цаг үргэлж оршсоор ирсэн. Хүн хооронд төдийгүй хүмүүний дотор ч цагийн зөрүү оршино...
Зураач С.Заяасайханы амьдралын түүх, уран бүтээлийн тухай өгүүлэх "Цагийн зөрүү" баримтат киноны нээлт өнгөрсөн долоо хоногт IMAX кино театрт болсон билээ.
"Цагийн зөрүү“ баримтат киног зураачтай хамтран ажилладаг "Монгол Контент” ХХК болон шог зураач С.Цогтбаяр нарын санаачилгаар “Бүрэн зохист” продакшны уран бүтээлчид англи болон монгол хэлтэйгээр хийсэн байна.
Киноны нээлтийн үйл ажиллагаанаас
“Хүний оюун сэтгэхүй гэдэг цагийн маш олон бүсэд дураараа зорчиж байдаг эрх чөлөөтэй зүйл. Эрх чөлөө энэ нийгмийн үед л биеллээ олж, уран бүтээлчийн сэтгэлгээний хувьд цагийн аль ч бүсэд дураараа аялах бололцоо нээгдсэн. Энэ бүтээлд зураачийн амьдралын түүх, шилжилтийн үеийн сорилыг хэрхэн даван туулсныг гаргахыг хүссэн юм. Цагийн зөрүү бол нийгмийн зөрүү" хэмээн киноны ерөнхий продюссер, сэтгүүлч Ц.Оюундарь хэлжээ.
"Монгол Контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг:
Бид англи, монгол хэлээр бүтээсэн энэ киногоо IPTV-үүдээр цацаж олны хүртээл болгоно. Мөн Монгол орноо сурталчлахын тулд гадаадын телевизүүдээр цацахаар ажиллаж байна. Уран зураг Монголын түүх соёл, хүний амьдралын түүхийг хослуулсан энэхүү баримтат кино маань гадаадын орнуудад Монголыг сурталчлахад хувь нэмэр оруулах болов уу хэмээн найдаж байна” гэжээ.
"Цагийн зөрүү" киноны трэйлер
Энэхүү бүтээлийг "Скаймедиа", "Юнивишн", "LookTV", "DDishTV"-ийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой.