1-р сургуулийн захирлыг авлига авч байхад нь баривчилжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-10-05 09:35 GMT+8

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирлыг баривчилжээ.

Түүнийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ.

Нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан бөгөөд энэ үйлдэл нь удаа дараа гарч байсан аж.

Одоогоор прокурорын зөвшөөрөлгүй тул АТГ-аас албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ