Хэвлэл мэдээллийн зөвлөл жил бүрийн аравдугаар сард Ёс зүйн долоо хоног болон Ёс зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад 2015 оны дөрөвдүгээр сараас хойш сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хүлээн авч эхэлсэн юм. Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсанаас хойш сэтгүүлзүйн салбарт гарч буй эерэг өөрчлөлтүүд юу байна?
-ХМЗ сэтгүүл зүйн салбарт зөөлөн аргаар, алхам алхмаар, өөрсдийнх нь хүсэл зоригоор томоохон өөрчлөлтүүдийг бий болгож байгааг өдөр тутмын ажлыг хариуцаж буй хүний хувьд илүүтэй мэдэрч байна.
Нэгдүгээрт, редакцууд шүүхийн хүнд шатнаас урьтаж асуудлаа шийдүүлж чаддаг болсон. ХМЗ байгуулагдсанаар цөөнгүй редакц гомдол хүлээн авсан ч ёс зүйн алдаа гаргаагүй болохоо салбар мэргэжил нэгт нөхдөөрөө дүгнүүлж чадлаа. Мөн алдаа гаргасан тохиолдолд уучлал гуйж, залруулга гаргах тохиолдлууд нэмэгдэж байна. Хоёрдугаарт, редакцын дотоод хариуцлагыг дээшлүүлж байна. ХМЗ иргэн, байгууллагын гомдлыг хүлээж авсны дараа гомдол хаяглагдаж буй редакцаас хариу тайлбар хүсдэг. Эхэн үед хариу тайлбараа өгдөг редакц ховор байсан бол өнөөдөр бараг 100 хувь хариу тайлбараа өгдөг болж байна. Гуравдугаарт, иргэд сэтгүүл зүйн чанарыг дээшлүүлэхэд шууд оролцож, шүүх цагдаагаар явахаас урьтаж өөрийн зохицуулалтын байгууллагад ханддаг соёл сууж эхэлж байна.
-Хэвлэл мэдээллийн зөвлөлд хэн илүүтэй хандаж гомдол гаргаж байна вэ?
-Сүүлийн гурван жилийн үр дүнг харахад хувь иргэн хүн илүүтэй хандсан байгаа юм.
Энэ нь хэвлэлийн зөвлөлд гомдол гаргахад жирийн иргэний хувьд хялбар байдагтай холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч авах шаардлагагүй, хүнд сурталгүй, цаг бага зарцуулна, дээрээс нь үнэ төлбөргүй, аль ч талаараа чирэгдэл бага байдаг.
Иргэд дотроо төрийн өндөр албан тушаалтнууд болон аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөхүүд шүүх цагдаагаас илүүтэй өөрийн зохицуулалтын байгууллагад нь хандах нь нэмэгдэж байгаа эерэг үр дүн бий. Хамгийн сүүлд Монголд амьдардаг гадаадын иргэн ХМЗ-р дамжуулан нэгэн сайтад гомдол гаргасан. Тэгэхээр ХМЗ-д хэн ч гомдол гаргах боломжтой.
-Гомдол шийдвэрлэж байгаа байдал ямар байна?
-Өнгөрсөн хугацаанд ХМЗ-д ирүүлсэн гомдлуудыг манай Ёс зүйн хороод бүрэн дүүрэн хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Зарим тохиолдолд хэргийг хэлэлцэхийг түр хойшлуулдаг ч аль болох дараагийн хурлаараа хэлэлцээд дүгнэлтийг гомдол гаргагч болон редакцид хүргүүлдэг.
ХМЗ-өөс гадна шүүх, цагдаад давхар хандчихсан үед Ёс зүйн хорооноос гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан тохиолдлууд гарч байсан. Энэ нь асуудлаас хойш суух, зугтаах гэхээс илүүтэй гомдол гаргагчид өөрийн зохицуулалтын байгууллага уу, эсвэл шүүх хүчний байгууллага уу гэдэг сонголтоо цаашид бодолцоход хүргэдэг болов уу гэж бодож байна.
-Сэтгүүлчдийн гаргаж буй түгээмэл алдаа юу байна вэ?
-Гомдол гаргагчдын дийлэнх нь буюу 80 орчим хувь нь “миний нэр төрд халдлаа”, “илт худал мэдээлэл цацаж Ёс зүйн зарчмаа зөрчлөө” хэмээн ханддаг.
Бодит байдал дээр Ёс зүйн хорооны дүгнэлтээр сэтгүүлчид мэдээллийг нягтлан шалгах, баталгаажуулж нотлох ажлаа дутуу дулимаг хийж байгаа алдаа түгээмэл байдаг. Төрийн томоохон албан тушаал хашиж, олны сонирхлын өмнө байдаг хүмүүс маань зарим тохиолдолд “олны хяналт” дор ажиллахаа умартаж, сэтгүүлчид намайг гүтгэлээ, доромжиллоо хэмээн үзээд хариуцлага тооцож өгөхийг хүсэх нь цөөнгүй. Ийм нөхцөлд сэтгүүлч мэргэжлийн ажлаа алдаагүй хийсэн бол Ёс зүйн хороогоор зөвтгөөд гарсан жишээнүүд бий.
Харин сэтгүүлчид баримт нотолгоогоо сайн цуглуулсан хэрнээ хэт сэтгэл хөдлөлд автах, цуглуулсан баримтаа “хэт чимэглэх”, “олны анхаарал татах” гэж байгаад хүнийг доромжлох, нэр хоч өгч өгснөөс буруутсан тохиолдол ч бас бий. Иймд сэтгүүлчид үгийн сонголт бүрээ бодох, үүний цаана хэн хохирч болохыг байнга дэнсэлж байх нь чухал байна.