Дэлхийн эдийн засаг дахин нэг хямралтай нүүр туулах эрсдэлд ороод буйг ОУВС-аас анхааруулжээ.
Засгийн газрууд болон салбараа хариуцсан зохицуулагчид эдийн засгийн тогтолцоогоо хамгаалах шинэчлэлт хэрэгжүүлж чадаагүйгээс хямрал тохиосон 2008 онтой харьцуулахад өнөөдөр дэлхийн нийт өр тэр үеийнхээс хол илүү давсан.
Өнгөрсөн арван жилд банкуудын нөөцийг хамгаалах, илүү хатуу хяналт тавих зэрэг олон ажил хийсэн юм. Гэвч ОУВС-гаас онцолсноор “Сайн цагт эрсдэл нэмэгдэх хандлагатай. Бодлогын хүү бага, эдийн засгийн салбар тогтвортой энэ үед эрсдэл бусад салбар руу шилжих магадлал үргэлж бий. Хяналт болон зохицуулалт хариуцсан албаныхан болж буй эдгээрт сэрэмжтэй хандах хэрэгтэй.” аж.
Америк доллар чангарч, зээлийн бодлого чангарсантай холбоотойгоор хөгжиж буй зах зээлүүдэд ирэх дарамт өснө.
Хятадын “сүүдрийн банкууд” гэгдэх далд байгууллагуудаас авсан зээлийн хэмжээ огцом нэмэгдсэн, их хэмжээний мөнгөтэй харьцдаг даатгалын компаниуд болон үл хөдлөх хөрөнгийн компаниудад хатуу хязгаарлалт тавьж чаддаггүй зэрэг нь ОУВС-ийн санааг зовоож буйг онцолжээ.
Америкийн J. P. Morgan, Хятадын Худалдааны банк зэрэг банкуудын өсөлт 2008 оныхоос өндөр байгаа нь эдийн засгийн хямрал болбол “илүү том уналтад орох” эрсдэлтэйг ОУВС-гаас гаргасан тайланд дурдсан байна.
ОУВС-гаас гаргасан Дэлхийн Эдийн засгийн тогтвортой байдлын тухай тайланд санхүүгийн зохицуулах байгууллагуудын хэт тайвшрал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газрын ОУ-ын гэрээ зөвшилцлийн эсрэг байр суурь нь ээлжит хямралд бэлтгэх явцыг нурааж байна хэмээн бичсэн байна.
Индонезийн Бали аралд ирэх долоо хоногт болох ОУВС-ийн ээлжит хурлын өмнө тус сангийн тэргүүн Кристин Лагард дэлхийн нийт өр (үүнд улсын болон хувийн хэвшлийн салбарынх аль аль нь багтсан) сүүлийн 10 жилд 60 хувиар нэмэгдэж, 182 их наяд америк доллар буюу түүхэнд байгаагүй өндөр хэмжээгээр нэмэгдсэн талаар онцолсон юм.
Үүний уршгаар АНУ-ын бодлогын өндөр хүү хөгжиж буй орнуудын засгийн газрууд болон компаниудад хүнд тусаж, улс орнуудын эдийн засгийн байдлыг ганхуулах эрсдэлтэй гэнэ. Кристин Лагард үүнийг анхааруулга гэж хүлээн авахыг сануулсан юм. Худалдааны цахим талбар, цахим мөнгө тэр дундаа биткойн, финтек компаниуд хурдацтай хөгжиж байгаа ч эдгээр нь ямар эрсдэлтэй, тухайн эрсдэл хэр их нөлөө үзүүлэх талаарх мэдлэг дөнгөж бүрэлдэж буйг онцолжээ.
Цахим аюулгүй байдлын эрсдэлүүд санхүүгийн байгууллага, дэд бүтэц, хяналтын байгууллагуудын хувьд маш том бэрхшээл болсон байна. Эдийн засгийн тогтолцоо тогтмол өөрчлөгдөж байдаг учраас санхүүгийн зохицуулах, хянах байгууллагууд байнга сэрэмжтэй байж, шаардлагатай үед арга хэмжээ авахад бэлэн байх ёстой гэжээ.
ОУВС-ийн Эдийн засгийн хэтийн төлөв байдлыг тусгасан тайланд “дахин нэг Их Хямралаас сэргийлэхийн тулд дэлхийн эдийн засаг олон бэрхшээлтэй тулгарна” хэмээн бичжээ.
Нийгэм дэх тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж буйг ОУВС онцолжээ. Баячууд мөнгөө хөрөнгө оруулалтад нэмэрлэхээс илүү хадгалахыг илүүд үзэх болсон ба хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгийн салбар хямралд орохдоо амархан болохыг анхааруулсан байна.
ОУВС-ийн тэргүүн Кристин Лагардын хэлж байгаагаар америк доллар чангарч, зээлийн бодлого чангарсантай холбоотойгоор хөгжиж буй зах зээлүүдэд ирэх дарамт өсөх гэнэ.
Эх сурвалж: www.theguardian.com