Аравдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Олон Улсын Уулын Холбооны Ерөнхий Ассамблэйг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус ассамблэйд 40 гаруй орны 100 орчим зочин төлөөлөгчид болон ОБЕГ, БОАЯЖ, БТСХ, Олимпийн хороо, монголын уул аяллын клубүүд, ахмад уулчид зэрэг 120 гаруй хүн оролцож байна.
Уулын спорт нь байгаль орчин, аялал жуулчлал, спорт гэсэн гурван том цогц асуудлын нийлбэр байдаг.
Уулын спорт нь байгаль орчин, аялал жуулчлал, спорт гэсэн гурван том цогц асуудлын нийлбэр байдаг. Эгнээндээ 60 гаруй орны 90 гаруй холбоодын гишүүнчлэл бүхий ОУУХ нь эдгээр гурван цогц асуудлаас гадна өнгөрсөн жилийн тайлан, ирэх жилийн стратеги төлөвлөгөө, салбар хороодын гишүүнчлэлийн сонгууль зэргийг эдгээр өдрүүдэд хэлэлцэж шийдэх юм.
Монголын талаас Монголын Уулчдын Үндэсний Холбоо уг арга хэмжээг хариуцан зохион байгуулж байна. ОУУХ-ны залуучуудын асуудал эрхэлсэн хороонд монголын талаас О.Батсайхан ажилладаг ба энэ удаагийн Ассамблейн үеэр эрүүл мэндийн гишүүнчлэлийн хорооны сонгуульт албан тушаалд МУҮХ-оос 1 хүний нэрийг дэвшүүлэн өрсөлдөнө.
Тус Ассамблейн үеэр гадны зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах үүднээс “Соёлын өдөрлөг” тусгай арга хэмжээг аравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулна.
Ассамблейн үеэр эрүүл мэндийн гишүүнчлэлийн хорооны сонгуульт албан тушаалд МУҮХ-оос 1 хүний нэрийг дэвшүүлэн өрсөлдөнө.
Зөвхөн бодлого төлөвлөлт, сургалт, хог хаягдлын менежмэнт, эрсдлээс сэргийлэх зэргээс гадна улс орнуудын тамирчдын талаар мөн хэлэлцэнэ. Манай улсын хувьд хүн ам бага боловч олимп бүрээр жудо, буудлага, бокс, чөлөөт бөхийн тамирчид медаль авсаар ирсэн. Саяхан уулын спортын төрлөөс спорт авиралт зуны олимпийн төрөлд орсон бөгөөд өвлийн олимпд мөсөнд авиралт нэмэгдвэл манай улсын тамирчид шинэ төрлөөр медаль авах бүрэн боломжтой гэдгийг МУҮХ-оос онцолж хэлсэн юм.