Гадаа жавартай байсан ч Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх White Rock Center-т сэтгэл дулаацуулсан нэгэн үдшийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, домогт "Харанга" хамтлагийн гишүүн Ц.Чулуунбат "Friday night with Chuka” амьд тоглолтоороо бэлэг барилаа.
Тэрбээр энэ үдэш хөгжмийн тансаг дуугаралт, сонирхолтой, дэвшилтэт 360 Projection Mapping Shоw, тайзны төгс гүйцэтгэл бүхий тоглолтыг толилуулсан билээ.
Түүний дуунууд сэтгэлд дотно, аялгуулаг, зөөлөн бас уран яруу үгстэй. Тиймдээ ч сонсоод л баймаар таатай санагдана.
Тоглолтын эхний хэсэгт дуучин Чука "Амьдралд тавтай морил", "Дөрвөн улирлыг хүсэх нь", "Эр хүн", "Амьдралын бэлэг", "Сүүлчийн бодрол", "Гэртээ хүрэх зам" зэрэг сүүлийн үеийн уянгалаг дуунууд болон "Дэргэд минь байж" хэмээх хит дуугаараа бэлэг барьсан юм.
Харин тоглолтын дараагийн хэсэгт дуучин "Харанга"-ын Лхагваа, Дашка, "Нисванис"-ын Амгаа нартай хамтран дуулдаг "Хайр хөглөх дуу"-гаа эгшиглүүлэв.
Мөн "Зуун зуун жил", "Халуун сэтгэл", "Үгүйлэн санана", "Амьдрал надад бүгдийг өгсөн" зэрэг олны сэтгэлд шингэсэн дуунуудаа толилуулж, үзэгчдийн сэтгэлийг баясган догдлуулж байлаа.
Тоглолтын фото сурвалжилгыг хүргэж байна.