Иргэд уул уурхайн төсөл хэрэгжүүлэх дөрвөн үе шатанд шууд оролцох ЭРХТЭЙ. Та ийм эрхтэй гэдгээ мэдэх үү? Энэ эрхээ эдэлсэн үү?
Энэ асуулт хөдөөгийн иргэдэд илүү хамаатай. Гэвч иргэдийн дийлэнх нь хуулиар олгосон эрхийнхээ талаар мэддэггүйгээс санал өгөх замаар уул уурхайтай холбоотой шийдвэр гаргалтад оролцож чадахгүй байна. Хууль баталдаг субьект болох УИХ хуулиа сурталчилдаггүй, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй орон нутгийн удирдлагууд, мэргэжилтнүүд болон хайгуул, олборлолт хийх гэж буй ААН-үүд ч иргэдийг мэдээллээр хангахгүй байна. Үүний уршгаар төрийн тамга дараастай хууль бодит амьдралд хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Тэгвэл бидний эдэлж чаддаггүй эрх юу вэ?
НЭГДҮГЭЭРТ, Уул уурхайн шинэ төсөл эхлэх, эсэх хамгийн эхний зөвшөөрлийг багийн иргэд олгодог. Үүний тулд багийн нийтийн хуралдаа оролцон, нутагт нь хэрэгжих уул уурхайн төслийн талаарх байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.
Иргэдэд үнэн зөв, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр шуухай авснаар сая оролцоо бий болно.
ХОЁРДУГААРТ, Иргэд сумын Засаг даргын байгуулах ажлын хэсэгт нэгдэх БҮРЭН ЭРХТЭЙ. Ажлын хэсгийн гол үүрэг нь хайгуулын компанийн хийсэн нөхөн сэргээлтийг хянах, энэ талаар санал, гомдол гаргах юм. Хэрэв А компани хайгуулын дараа нөхөн сэргээлтээ дутуу эсвэл чанаргүй хийвэл иргэд гомдол гарган, таны гомдолд үндэслэн А компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлтэй.
ГУРАВДУГААРТ, А компанийн байгаль орчны төлөв байдлын судалгаатай танилцах, энэ талаарх мэдээллийг судалгаа хийсэн компаниас шаардах эрхтэй. Тэгэхээр танай баг, суманд хэрэгжиж буй төслийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө ТАНЫ ОРОЛЦООноос шууд хамаарна.
ДӨРӨВДҮГЭЭРТ, ашиглалтын үе шатанд ч иргэдийн оролцоог хангасан. Ашиглалтын үе гэдэг нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компани хайгуул хийсэн талбайдаа олборлолт эхлэхийг хэлнэ.
Гэвч иргэд Үндсэн хуульд заасан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй нь шууд холбогдох эдгээр эрхээ эдэлж чадахгүй байна. Уг нь уул уурхайн шийдвэр гаргалтад нутгийн иргэд болон ТББ-ууд шууд оролцдог болчихвол компани иргэдийн хооронд зөрчил үүсэхгүй, төр иргэдийн хооронд үл итгэлцэл, ан цав гарахгүй.
МЭДЭЭЛЛИЙГ “АТГАДАГ” ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД МЭДЭЭЛЛЭЭ ИРГЭДТЭЙ ХУВААЛЦАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ
Нутагт нь ямар компани хэдий хугацаанд юу хийж, ямар үр ашигтай ажиллах, тэр нь нутаг оронд нь эргээд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар иргэн Дорж, Дулмаад мэдээлчихвэл тэд сайд дарга нарыг ч хардахгүй. Өнөө компанийн гэр, майхныг нураах гэж зүтгэхгүй, хэрүүл тэмцэл хийх шаардлага үүсэхгүй юм. Учир нь уул уурхайг хаана, тусгай зөвшөөрлийг нь хураана, эсэргүүцэж байна гэсэн утгатай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга гарч байна.
Иймд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас иргэд уул уурхайтай холбоотой шийдвэр гаргалтад яаж оролцохыг таниулан, тайлбарлах цуврал сургалтуудыг Хэнтий, Увс аймгийн зарим сумдад зохион байгуулжээ.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн шинэ төслийг эхлүүлэх, эсэх, эхлүүлсний дараа ч шийдвэр гаргалтад идэвхтэй оролцсоноор тухайн компани илүү хариуцлагатай ажилладаг.
Тус байгууллага “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар иргэд, мал сүргийн эрүүл, амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг ЕХ-ноос санхүүжүүлэн, хэрэгжүүлж байна. Төсөл 2016 оны есдүгээр сард хэрэгжиж эхэлсэн юм.
Төслийн баг баруун аймгуудаас Увсын Бөхмөрөн, зүүн аймгуудаас Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумыг сонгон, нутгийн иргэдийг гурван удаагийн сургалтад хамруулжээ. Мөн дээр дурдсан эрхээ эдэлж чадахгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгааг мэргэжлийн түвшинд хийсэн байна.
Увс аймгийн Бөхмөрөн суманд цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт зэрэг амьтад тархан байршдаг. Иймд төслийн загвар газраар сонгожээ. Нөгөө талаар энэ суманд 1966 оноос хойш ажилласан нүүрсний уурхай байгаль орчны менежментийг харьцангуй хожуу буюу 2000 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн нь төсөл хэрэгжүүлэх дараагийн үндэслэл юм.
Онон гол бол цэнгэг усны чухал нөөц, дэлхийд ямар нэгэн хаалт далангүй чөлөөтэй урсаж байгаа, таван том мөрний нэг Амарын эх юм. Энэ голын эхэнд Гутайн алтны орд байрладаг. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд төслийн хоёр дахь загвар газраар алтны орд байршдаг, Хэнтий аймгийн хоёр сумыг сонгожээ.
Гутайн даваанд Канадын хөрөнгө оруулалттай, Монгол компани 2012 оноос хойш 1.3 тонн алт олборлож, 205 ажлын байр бий болгож, 22.5 тэрбум төгрөгийн татвар төлж, 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн шинэ төслийг эхлүүлэх, эсэх, эхлүүлсний дараа ч шийдвэр гаргалтад идэвхтэй оролцсоноор тухайн компани илүү хариуцлагатай ажилладаг. Энд оролцсоноор гэснийг анхаараарай. Иргэдэд үнэн зөв, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр шуухай авснаар сая оролцоо бий болно. Гэвч мэдээллийг “атгадаг” талууд болох орон нутгийн удирдлагууд олж авсан мэдээллээ иргэдтэй хуваалцах үүргээ биелүүлэхгүй байна.
Төслийн баг “Уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцооны мэдлэг, хандлага, дадлын үнэлгээний тайлан” бэлтгэжээ. Нийт 454 иргэн, 71 алба хаагчаас санал асуулга авч, дараа нь бүлгийн ярилцлагад хамруулахад сонирхолтой үр дүн гарсан байх юм.
Судалгаанд оролцсон иргэдийн 75.2 хувь, орон нутгийн захиргааны албан хаагчдын 15.5 хувь уул уурхайн үйл ажиллагааны талаар хангалтгүй мэдээлэлтэй. Иргэдийн ердөө 2.6 хувь нь уул уурхайн үйл ажиллагааны тухай маш сайн мэдээлэлтэй, 22.2 хувь нь ерөнхий мэдээлэлтэй гэж хариулжээ.
Учир нь тэд нутагт нь ажилладаг компанийн ажилтны тоо, ашиг орлого, ашигт малтмалын нөөц, орон нутагтай хамтарч ажиллах менежмент, орон нутгаас хичнээн ажилчин авах гэх мэт иргэдийн хамгийн их сонирхдог мэдээлэл ил тод бус гэсэн байна. ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт, нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын тухай мэдэхгүй гэж судалгаанд оролцсон иргэдийн 82.6-88.1 хувь нь хэлжээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын судалгаанд хамрагдсан иргэдийн тал хувь нь уурхайтай холбоотой асуудлаар зохион байгуулагдсан хурал уулзалт, хэлэлцүүлэгт оролцож байгаагүй гэсэн нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын иргэдтэй харьцуулахад мэдээлэлтэй, оролцоотой байдлын үзүүлэлт бага байна.
Үүний шалтгааныг судлаачид уул уурхайн ихэнх компанид олон нийттэй харилцах бүтэц, мэргэжилтэн байхгүйтэй холбон тайлбарлав.
Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн
- 16.5 хувь нь олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах, мэдээлэх, тэднийг оролцуулах, зөвлөлдөх зорилгоор хуралд урьж оролцуулдаг,
- 4.6 хувь нь өрхөөр мэдээлэл хүргэдэг,
- 3.7 хувь нь бичгээр санал хүсэлт авдаг бол
- 1.1 хувь нь БОННҮ-г танилцуулдаг гэж хариулжээ.
Уг нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх эхний алхмыг тухайн орон нутагт хэрэгжүүлэх уул уурхайн төслөө ААН иргэдэд танилцуулахаас эхлэх учиртай.
Судалгаанд хамрагдсан хоёр иргэн тутмын нэг нь уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хангах гэж чухам юуг ойлгож буйг мэдэхгүй байна.
ИРГЭД АМ ДАМЖСАН ЯРИАНААС БАТАЛГААГҮЙ, АЛБАН БУС МЭДЭЭЛЭЛ АВДАГ
Тэгвэл хэрхэн мэдээлэл түгээж, оролцоог яаж хангах вэ?
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн 78.8 хувь нь уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хангах сургалт хэрэгцээтэй гэжээ. Иргэд телевиз, ам дамжсан яриа, багийн хурал, найзууд, цахим сүлжээнээс голдуу мэдээлэл авч байна.
Бидний амьдрал, амьжиргаанд нөлөөлөх саналыг гаргах үйл явцад оролцох нь хүний ҮНДСЭН ЭРХ.
Судалгааны үр дүнд үндэслэн мэдээлэл тараах үүрэгтэй талууд хамтран сургалт явуулах, телевизүүдтэй хамтран ажиллах, багийн хурал хийх замаар мэдээллээ түгээх боломжтой. Эдгээр үйл ажиллагааг явуулдаггүйгээс иргэд ам дамжсан ярианаас (нийт иргэдийн 45 хувь) буюу баталгаа, нотолгоогүй, албан бус мэдээлэл авч байна.
Угтаа ХАРИУЦЛАГАТАЙ уул уурхайн төслүүд иргэдэд ажил олгох, ур чадвар эзэмшүүлэх, тухайн сумын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, харилцаа холбоог нэмэгдүүлэх, шинэ бизнес хөгжих боломжийг бий болгодог. Энэ тохиолдолд уул уурхайгаас иргэдийн хүртэх өгөөж тогтвортой байна. Мөн сөрөг үр дагавар аль болох бага байх боломжтой. Учир нь мэдээлэлтэй иргэд л уурхайн байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг хянаж, илрүүлж чадна.
Хариуцлагагүй уул уурхайн улмаас бэлчээр талхалдаг, хөрс эвдэрдэг, ус бохирдуулдаг, ан амьтан үргэж дайждаг, шороо тоос босдог, уул ухаж сэндийлэх зэрэг хор хохирол их учирдаг. Нөхөн сэргээлтийг орхигдуулсан, нутгийн иргэд, малчид хохироод үлдсан жишээ олон. Энэ алдааг давтахгүйн тулд төр иргэдийнхээ оролцоо, дэмжлэгийг авах хэрэгтэй.
Төгсгөлд нь бидний амьдрал, амьжиргаанд нөлөөлөх саналыг гаргах үйл явцад оролцох нь хүний ҮНДСЭН ЭРХ гэдгийг нийтлэлийн эхэнд дурдсанаа дахин сануулъя.