“Нийтийн тээврийн зардал 90 ТЭРБУМ ТӨГРӨГ давсан”
Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотод тулгамдаад буй замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээ, стандарт, хүртээмжийг сайжруулан, хот төлөвлөлтийн гажуудлыг засахад хууль тогтоох байгууллага, иргэд, судлаачдыг оролцуулан “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Иргэдийн санал, зөвлөгөөг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгах юм. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 945 автобус өдөрт 80 мянган литр түлш хэрэглэж, агаарт 165 кг тортог тараадаг аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Х.Баттулга: Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах санал гаргасан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр суулгах боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүдэд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв. Түүнчлэн зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй гэжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
Ялагч Хабиб Нурмагомедовыг холбооноос хөөх асуудал яригдаж эхэллээ
Бямба гарагийн орой Хабиб Нурмагомедов UFC 229 тэмцээнд 27 дахь тулаандаа дараалан ялж, аваргын бүсээ хамгаалж үлдэв. Гэвч тулаан дуусаад удаагүй байтал Хабиб хашлага давж, үзэгчдийн дунд байсан түүний өрсөлдөгч Коннорын багийнхан руу дайран эмх замбараагүй байдал үүссэн юм. Одоогоор Хабибыг UFC-гийн нэр хүндийг унагасан хэргээр буруутгаж, холбооноос хөөх асуудал яригдаж эхлээд байна. Түүнчлэн UFC-ийн тэргүүн Дэйна Уайт "Нурмагомедовын аваргын бүсийг хурааж магадгүй бөгөөд Оросын тулаанчийн ялагчийн шагналын мөнгө болох 2 сая ам.долларыг хэргийг мөрдөн шалгаж дуусах хүртэл өгөхгүй" гэж мэдэгджээ.
Австрали уул уурхайн орлогоороо 40 жилд 25 онгоцны буудал, 5000 км төмөр зам байгуулжээ
Дэлхийн бөмбөрцгийн урд хэсэгт бүтэн тивийг эзлэн орших Австрали хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, түүгээрээ өөрсдийгөө тодорхойлж буй улсын нэг. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж, нөхөн сэргэдэггүй энэ баялгийг боломж болгон ашиглаж буй тус улсаар зочлон, уул уурхайн салбарт томоохон тоглогчдын нэг “Rio Tinto” группийн үйл ажиллагааны зарим хэсэгтэй танилцах боломж сэтгүүлчдэд олджээ.
140 гаруй жилийн түүхтэй уул уурхайн хамгийн хүчирхэг компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог тус групп үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 65 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Д.Эрдэнэбат: Шатахууны үнийг тогтворжуулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг тавина
УИХ дахь АН-ын бүлэг 2019 оны төсвийн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас мэдээлэл сонссон байна. Бүлгийн хурлаараа 2019 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.