Өсвөр насны охид бүсгүйчүүдэд нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол олгон, хүсээгүй жирэмжлэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг олгох зорилгоор охидын танхим байгуулжээ.
Тухтай орчинд мэргэжлийн сэтгэлзүйч, сургагч багш нар ярилцлагын хэлбэрээр охид, эмэгтэйчүүдэд сургалт зөвлөгөө өгөх юм байна.
Энэ төслийн хүрээнд нийслэлийн дүүрэг бүрт “Нарны охид” танхимыг тохижуулна.
Энд сэтгэлзүй, хувь хүний хөгжил, гэмт халдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бэлгийн боловсрол олгох “Аюулгүй сонголт”, иог, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн таван төрлийн цогц хөтөлбөр сургалт явуулах юм.
“Нарны охид” танхимыг маргааш нээнэ. Учир нь маргааш Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблэйгаас тунхагласан Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Энэ төсөл хэрэгжих эхний газар болох Налайх дүүрэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дэлхийн Монгол Угсаатан Эх үрсийн Нийгэмлэг хамтран “Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал” сэдэвт зөвлөгөөнийг маргааш зохион байгуулж, үргэлжүүлэн Хүүхэд хөгжлийн газрын дэргэд “Нарны охид” танхимыг нээх аж.