Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Групп санаачлан орон даяар “Эерэг Монгол” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд нийгмийн бүх л салбараас ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэх энгийн нэгэн хүнийг сонгон авч эерэг хандлагаар амьдарцгаая гэсэн уриалгыг нийгэмд түгээх юм. “Эерэг Монгол” хөтөлбөрийн дараагийн хүнээр Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Тээвэр цагдаагийн алба, төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст мэдээлэл судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг оролцлоо. Тэрбээр сүүлийн 18 жил тасралтгүй цагдаагийн албан байгууллагад ажиллаж буй жирийн нэгэн монгол эмэгтэйн төлөөлөл юм.
-Та эхлээд уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ц.Эрдэнэчимэг гэдэг. Би цагдаагийн байгууллагад тасралтгүй 18 жил албан үүргээ гүйцэтгэж байна. Одоо Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Тээвэр цагдаагийн алба, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст мэдээлэл судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч цолтой.
Сүүлийн 18 жилийн замын хөдөлгөөнтэй холбоотой тоо баримтууд миний гараар дамжиж гарсан
-Эмэгтэй хүний хувьд хүчний байгууллагад тасралтгүй олон жил ажиллах амаргүй байх. Таны ажлын онцлог нь юу вэ?
-Тэгэлгүй яахав. Мэдээж нэг талаасаа амаргүй шүү. Манай хэлтсийн гол үүрэг нь Монгол Улсын хэмжээн дэх зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой бүх л тоо баримт, үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг. Түүнчлэн гаргасан тоо баримтууддаа дүн шинжилгээ хийж, цаашид ямар арга хэмжээ авч, иргэдийг хэрхэн аюулгүйгээр хөдөлгөөнд оролцуулахад анхааран ажилладаг. Миний хувьд нэг албандаа маш удаан ажилласан тул сүүлийн 18 жилийн замын хөдөлгөөнтэй холбоотой тоо баримтууд миний гараар дамжиж гарсан байдаг. Мөн манай хамт олны гаргасан тоо судалгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ашиглаж иргэдэд хүргэдэг. Ийм л ажил хийдэг дээ.
-Цагдаа гэж хэлэнгүүт хамгийн түрүүнд эрэгтэй хүн л санаанд буудаг. Харин эмэгтэй хүн цагдаагийн албанд ажиллана гэхээр маш их зүйлийг амжуулах хэрэгтэй болно. Та тэр бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Би хоёр охинтой, ээж хүн. Гэхдээ эргээд харахаар олон жил ажилласан болохоор туршлагажаад аливааг зохицуулж сурчээ. Аль болох л эрэгтэй албан хаагч нараасаа хоцрохгүйн тулд улам хичээж ажиллана. Ингэх тусам эмэгтэй албан хаагчид арай илүү ачааг нуруундаа үүрдэг гэж би боддог. Миний бүх ажил тушаал шийдвэрээр өрнөдөг тул гэр бүлд асуудал гарлаа гээд албан үүргээ цалгардуулахыг хүсдэггүй.
Миний бүх ажил тушаал шийдвэрээр өрнөдөг тул гэр бүлд асуудал гарлаа гээд албан үүргээ цалгардуулахыг хүсдэггүй
Гэхдээ зарим үе хүүхэд минь хүнд өвдөхөд ээж, аав минь тусалж, миний хувьд албан үүргээ гүйцэтгэхийг хичээж байсан. Тэгсэн нэг удаа охин минь 3 настай байхдаа хатгаа аваад эмнэлэгт зайлшгүй сахиж хэвтэхээр болсон юм. Гэтэл тэр үед цагдаагийн ахмад цолоо авах давхцаж эмнэлэгт гардан авч байлаа. Эмнэлгээр дүүрэн дүрэмт хувцастай ажлын хамт олон маань ирж баяр хүргэсэн. Тэр үед мэргэжлээрээ маш их бахархаж байлаа. Ер нь эмэгтэй албан хаагчийн хувьд эрэгтэйчүүдтэйгээ адил зам дээр өдөр бүрийн хяналт тавиад ажилладаггүй ч шаардлагатай үед бэлэн байх ёстой. Би эмэгтэй гээд шалтаглах арга байдаггүй.
-Нийгмийн зарим хэсгийнхэн цагдаа нарт тийм ч таатай биш байдаг. Тэгвэл эмэгтэй цагдаа нар зам дээр зогсоод шалгалт хийх үед ямар хандлага ажиглагддаг вэ ?
-Ер нь зам дээр эмэгтэй цагдаа нар хяналт шалгалт хийх үед жолооч нар маш сайхан хүлээж авч, илүү сонирхолтойгоор хүлээж авдаг санагдсан. Эмэгтэй цагдаа нарын өөдөөс уурлаж, бухимдсан тохиолдол бараг гарч байгаагүй байх. Харин ч маш хүндэтгэлтэй ханддаг гэж би боддог.
-Таны хувьд сүүлийн 18 жил замын хөдөлгөөний судалгаа шинжилгээ, тоон баримт гаргахад ажиллажээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа ямар эерэг дүн байна вэ?
-Маш олон эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Тухайлбал орон нутгийн жолооч нарын сахилга бат улам бүр дээшилж байна. 2018 оны эхний сарын байдлаар бүх чиглэлд үзүүлэлтүүд нь өмнөх онуудаас багассан дүн гарсан. Түүнчлэн Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг орчимд гарах “School police” арга хэмжээний үеэр оролцож буй эцэг эхчүүдийн идэвх нэмэгдсэн.
Цол нэмэх бүртээ баярлаж, бахархаж, хоёргүй сэтгэлээр эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ гэж боддог
Тэр дундаа 25-30 насны аав нар маш идэвхтэй оролцож байгаа харахад маш сайхан санагдсан. Нөгөө талаас явган зорчигч нарын замын хөдөлгөөний боловсрол дээшилсэн. Гэрлэн дохио хүлээх, гарцтай газраар зам гарах зэрэг дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь ихэссэн зэрэг эерэг дүн их гарч байна.
-Та мэргэжлээрээ ямар үед хамгийн их бахархаж байв?
-Ер нь хүчний байгууллагын ямар ч албан хаагч цолондоо омогшиж, бахархдаг. Миний хувьд ч гэсэн цол нэмэх бүртээ баярлаж, бахархаж, хоёргүй сэтгэлээр эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ гэж боддог. Бас саяхан сүүлийн долоо жил гаргасан замын хөдөлгөөнтэй холбоотой тоо баримтаа эмхтгээд 7 цуврал ном гаргасан юм. Тэгсэн нэг удаа номын санд байхад тэрхүү номыг барьсан оюутнууд гэрийн даалгавраа хийж байхыг харахад хүмүүст хэрэгтэй л зүйл хийдэг юм байна хэмээн бодогдож билээ. Хамгийн сүүлд тэр үед л эзэмшсэн мэргэжил болон хамт ажилладаг багаараа бахархсан.