Олон улсын ДАРСНЫ ҮЗЭСГЭЛЭН ирэх сард болно

Бизнес мэдээ

2018-10-13 12:15 GMT+8

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ДАРС ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГ ДОР ЦУГЛАРНА -

Олон улсын дарсны үзэсгэлэн буюу "Wine EXPO 2018" дөрөв дэх жилдээ буюу арваннэгдүгээр сарын 09, 10-нд  болно. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр дэлхийн шилдэг дарс үйлдвэрлэгчид нэг дор цугларч дарсны хэрэглээ болон олон төрлийн коктейлийн талаар сонирхолтой хөтөлбөр, сургалтыг зохион байгуулах юм.

Энэ үеэр 10 гаруй орны дарс үйлдвэрлэгч компаний төлөөлөгчид өөрийн биеэр дарсаа танилцуулах бөгөөд 350 гаруй нэр төрлийн дарс, оргилуун дарс болон өндөр хатуулгатай бүтээгдэхүүний амталгаат танилцуулга болох юм.

Уг үзэсгэлэн нь ресторан, зоогийн газар, зочид буудал,  караоке, шөнийн клуб, паб, сүлжээ супермаркет дэлгүүр, хүнсний дэлгүүр, бөөний төв, хөдөө орон нутгийн хүнсний дэлгүүр болон бөөний төвын бизнес эрхлэгчдэд болон дарсанд дуртай хэрэглэгч үйлчлүүлэгч нарт зориулсан дарс, оргилуун дарс, өндөр хатуулгатай бүтээгдэхүүний олон улсын гэх тодотголтой хоёр өдрийн үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнгийн үеэр дараах төрлийн үйл ажиллагаанууд болно. 

  • Дарсны мэргэжилтний 5 өөр сэдэв бүхий 6 мастер сургалт
  • Өндөр зэрэглэлийн Calvet, Domaine Clavel, Chateau дарсны амталгаат сургалт
  • Freixenet Cava оргилуун дарсны амталгаат мастер сургалт
  • Герман дарсны амталгаат мастер сургалт
  • Lheraud /Леро/ өндөр хатуулгатай конъякний амталгаат мастер сургалт
  • Шагналын сантай сонирхолтой уралдаан тэмцээнүүд
  • Азтаны сугалаа
  • Олон төрлийн энтертаймент урлагийн тоглолт бүхий тусгай хөтөлбөрүүд
  • Дарсны дуртай амталгаа
  • Дарстай зохицох хоол
  • Олон төрлийн коктейль зэрэг олон хөтөлбөр, сургалт, танилцуулгад хамрагдах боломжтой.

Хэзээ: 2018 оны 11 сарын 09  Баасан гараг
           2018 оны 11 сарын  10  Бямба гараг

Хаана: Нарны гүүрийн баруун урд байрлах "WW Center"-ийн 2-р давхарт 

"Wine EXPO 2017" үзэсгэлэнгийн гэрэл зургууд

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4105 санал өгсөн байна.

Дээшээ