Г.Занданшатар засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдээллээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдээллээ. Тэрбээр Оюу Толгойн гэрээний хувьд Монголын ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд үзүүлж буй дарамтыг бууруулах зэрэг таван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар болсныг мэдээллээ. Мөн тэтгэвэр тэтгэмжийг нэмж, багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Цаашлаад засгийн газраас ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд малчид өр зээлнээсээ салж, хадгаламж хүртэл нэмэгдсэн талаар дурдсан юм.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос төрийн өндөрлөгүүдэд ШААРДЛАГА хүргүүллээ
Хүүхэд бүрд ижил гараа олгоё хэмээн нэрлэсэн уг шаардлага нь ирэх оны төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 5.98 тэрбум төгрөг хэвээр үлдээхийг шаардаж байгаа аж. 2019 оны Улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээний төсөвт уг санхүүжилтийг 2.6 тэрбум болгон бууруулсан байгаа нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цаашид хаах бодлого баримталж, хүүхэд хамгааллын эсрэг төрийн бодлого явуулж байна гэдгийг тэд онцолжээ. Өнгөрсөн онд улсын төсөвт тусгасан 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр улсын хэмжээнд 431 төвд 5275 хүүхэд хамрагдаж, 1024 ажлын байр бий болжээ.

Тацуяа Хамада: Мөрөөдлөө төлөвлөгөө, төлөвлөгөөгөө хуваарь болгон ажиллавал амжилтад хүрнэ
Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголд хоёр жилийн өмнө ирсэн юм. Тэрээр Лондон, Дюссельдорф, Франкфурт, Брюссельд ажилласан туршлагатай. Монгол бол түүний томилогдсон Азийн анхны улс юм.
Тацуяа Хамада гэж хэн бэ?- Би адал явдалт кинонд дуртай. Жеймс Алений “As A Man of Thinketh” бол миний ширээний ном. Сүүлийн хэдэн жилийн турш фитнесээр хичээллэж байна. Миний дуртай спорт бол регби, тулааны урлаг. Би залуудаа каратэ, кик боксоор хичээллэдэг байсан.
Тацуяа Хамадатай Gogo cafe буланд хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Япон улсын паспорт дэлхийд чансаагаараа тэргүүллээ
Өчигдөр 2018 Хенли Паспорт Индекс /Henley Passport Index/-ийг олон нийтэд дэлгэжээ. Тус индекс нь Олон улсын Агаарын Тээврийн холбооноос өгсөн мэдээлэлд тулгуурлан улс орнууд хэдэн чиглэлд визгүйгээр зорчих боломжтойг тооцон гарган олон улсын зэрэглэлийг тогтоодог аж.
Уг тайлангаас үзэхэд Япон улсын иргэд дэлхий даяар 190 чиглэлд виз авахгүйгээр зорчих боломжтой бөгөөд тус улсын паспорт олон улсад зэрэглэлээрээ тэргүүллээ. Харин Монгол улсын паспорт олон улсын зэрэглэлээр 80-дугаар байранд жагссан бөгөөд 61 чиглэлд визгүйгээр зорчих боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Ирэх онд хүүхдийн мөнгө олгоход нийт 232 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт нарын 11 гишүүн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгө болох 20 мянгыг хүүхэд бүрт олгоно гэж заасан. Одоо энэ мөнгийг 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 60 хувьд буюу 640 мянган хүүхдэд олгож байна.
Энэ тэтгэмжийг нийт хүүхдийн
- 80 хувьд олговол 912 мянган хүүхдэд 205 тэрбум төгрөг,
- 90 хувьд олговол сая 26 мянган хүүхдэд 232 тэрбум төгрөг ЗӨВХӨН НЭГ ЖИЛД шаардлагатай.
Хүүхдийн мөнгийг хүссэн хүн бүрт олгох, эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.