БНХАУ-аас экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүнд АНУ импортын тариф тогтоогоод байгаа юм. "Энэ нь Монголын үйлдвэрлэгчдэд давуу тал бий болгож байна" гэж “Сор Кашемир”-ийн Гүйцэтгэх захирал үзэж байгаагаа илэрхийллээ.
Тиймээс нийт борлуулалтынх нь 90 хувийг экспорт бүрдүүлдэг тус компани зах зээлээ тэлж, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн боловсруулалтын түвшнийг 60 хувьд хүргэж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд 2017 оны байдлаар нийт ноолуурын экспортын 20 хувийг бэлэн бүтээгдэхүүн эзэлж байсан бол 2021 онд 60 хувьд хүргэхээр Засгийн газар зорьж байгаа юм.
Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг Монгол Улс хангадаг талаар “Говь” компани мэдээлж байв. Тус компани оны эхний найман сард нийт 93.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсний 35.8 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. “Говь” компани жил бүр гадаад зах зээлд цар хүрээгээ тэлж, 13 орны 34 хотод нийт таван салбар дэлгүүр, 53 франчайз дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнээс гадна монгол залуус “Yakmere” брэндийн сарлагийн хөөврөн хувцсыг “Kickstarter”-т санал болгож, 16 мянган ам.долларын санхүүжилт татахаар боллоо. Монгол сарлагийн хөөврийг ноолууртай дүйцэхүйц бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд экспортлох зорилттой ажиллаж байгаа энэхүү старт-ап компани бүтээгдэхүүнээ анх санал болгохдоо 10 мянган ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байжээ. Харин ердөө хоёр хоногийн дотор энэхүү зорилтдоо хүрчээ. Европыг зорилтот зах зээлээрээ сонгосон тус брэнд тансаг зэрэглэлийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ ирэх 12 дугаар сараас эхлэн ойролцоогоор 175 ам.доллараар зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Б.Дөлгөөнзул