Олны анхааралд байсан UFC230 тоот тулааны оргил тулаануудын нэг болох Дастин Пуарье болон Нэйт Диаз нарын тулаан Дастин Пуарьегийн гэмтлээс болж тулаан сонирхогчдын нүдийг хужирлахааргүй боллоо.
Лхагва гарагт Дастин Пуарьегийн менежер гэмтлийн улмаас түүнийг тулаанд оролцох боломжгүйг мэдэгдсэн байна. Үүнийг дагаж UFC ерөнхийлөгч Дана Уайт Нэйт Диазыг ч мөн UFC230 эвэнтэд тулалдахгүй гэдгийг Лос Анжелес Таймст өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Дастин Пуарье 24-5-0 гэсэн амжилттай байгаа бөгөөд сүүлийн тулаанаа 07 сарын 28-нд Эдди Алварезтай хийж 2-р үед хүнд цохилтоор буулган авч байсан.
Харин Нэйт Диаз 2016 онд Конор Макгегортой тулаан хийснээс хойш октагон дээр гараагүй байсан билээ. Энэхүү тулаан нь Нэйт Диазын UFC-ийн ( 14-9 ) 24 дэх тулаан нь болох байсан юм.
Мөн ESPN-ий сэтгүүлч Ариел Хэлвани энэ талаар Нэйт Диазаас асуухад: “Би одоо Хабибыг бэлэн болсон цагт тулалдмаар байна” гэж хэлсэн байна.
UFC230 тоот тулааны гол тулаануудаар:
- Даниел Кормьер – Деррик Льюс ( Хүнд жингийн аваргын бүсний төлөө )
- Льюк Рокхолд – Крис Вэйдмэн
- Дэвид Бранч – Роналдо Соуза
- Исрайл Адесаня – Деррик Брансон
- Жэк Маршмэн – Карл Роберсон
UFC230 тоот тулаан 11 сарын 04-нд Нью Йорк хотын “Madison Square Garden”-д болно.
П.Хатансайхан