Лос Анжелес Лэйкерс багаас карьераа эхлүүлж, өдгөө Кливлэнд Кавалиэрс багт хүчин зүтгэж буй Ларри Нэнс Жуниор нэгэн сонирхолтой ярилцлагыг өгчээ.
Тэрээр Лос Анжелес Галакси багийн гишүүн, хөлбөмбөгчин Златан Ибрахимовичийг дэлхий дахинд ЛэБрон Жэймсээс илүү нэр хүндтэй гэсэн байна.
Тэрээр, “Америкт бол ЛэБрон илүү нэр хүндтэй. Харин дэлхий дахинд Златан илүү. Тэр Америкийн хөлбөмбөгийн лигт өөрийгөө ямар хэмжээний тоглогч гэдгээ батлан харуулсан. Тэр Лос Анжелест дахин нотлон харуулах зүйл байхгүй байх. Үүнээс гадна энэ зун болсон Криштиано Роналдугийн Реал Мадридыг орхин Ювентуст нэгдсэн явдал нь ЛэБрон Жэймс Кливлэндийг орхин Лэйкерст очсоноос илүү сенсацитай мэдээлэл байсан. Надаас аль нь илүү шоконд оруулсан мэдээлэл байсан бэ гэж асуувал би Роналдугийн багаа сольсон нь илүү байсан гэж хэлнэ” хэмээжээ.
Ларри Нэнс хөлбөмбөгийн хорхойтон бөгөөд Английн Челси клубыг дэмждэг гэнэ. Тэрээр мөн Челси клубын хаалгач Тибо Куртуа Эзэн хааны багийг зориход оронд нь зээлээр ирсэн Матео Ковачичийн тоглолтонд итгэж буйгаа хэлсэн юм. Америкийн мэргэжлийн лигүүдэд иймэрхүү төрлийн зээлийн солилцоо хийгддэг бол илүү шударга байх болно гэж ч хэлээд амжжээ.
Мөн тэрээр Роналду, Месси гэсэн дэлхийн шилдгүүдээс хэнийг нь илүү дэмждэг талаар асуусан асуултанд: “Роналду бол яг л машин гэсэн үг. Тэр хөлбөмбөгийн робот. Бүх зүйл нь хэтэрхий төгс. Харин Мессигийн хувьд дутуу зүйлээ ур чадвараараа нөхөж чаддаг. Миний хувьд Месси шилдэг нь” гэжээ.
Б.Нямбаяр