МУГЖ жүжигчин И.Одончимэгийг урлагт орсон цагаас нь сайн муу зүйлүүд тойрон хүрээлж байдаг ч тэрээр шантраагүй. Өдгөө Монголын манлай эмэгтэйчүүдийн нэг болон гялалзаж явна. Эмэгтэй хүн, тэр дундаа жүжигчин хүн, уран бүтээлээ найруулаад өөрөө тоглоно гэдэг бол бахархал.
Тиймдээ ч түүний хийсэн бүтээл бүр нь шуугиан тарьж олны сонорыг мялааж чихийг соотойлгодог. Анх “Сэргээш 3”-аараа найруулагчийнхаа ажлыг эхэлж байсан бол өдгөө 7 дахь уран бүтээлээ туурвиад байгаа билээ. Түүний авсан шагнал, алдар гавьяа, хийсэн бүтээснийг нь тоочоод байвал дуусахгүй. Ингээд энэхүү эрхэм хүнтэй ажил амьдралынх нь талаар хэсэгхэн зуур ярилцсанаа хүргэж байна.
-"Алтан өндөг" кино нэлээд шүүмж хүртсэн байх. Яагаад ч юм олонх "Солиот эх"-тэй эн тэнцэх уран бүтээл хэмээн хүлээж байсан болов уу. Харин та өөрөө найруулсан хүний хувьд хэрхэн үнэлгээ өгч байгаа вэ?
-Энэ кино маань анх 2015 онд Солиот эхээс өмнө хийгдсэн. Гурван жилийн өмнө хийчхээд янз бүрийн шалтгаанаар гарч болохгүй байлаа. Тухайн үедээ кино зургаа аваад монтажаа хийчихсэн байсан. Компьютер графикийнхаа ажил дээр нэлээн нухлагдсан. Эндээс харахад Монголд залуу боловсон хүчнүүдийг улс, хөрөнгө мөнгө гаргаад графикийн чиглэлээр сургах цаг нь болчихжээ. Ёстой өөрсдийнхөө "хар" авьяасаар суралцаж Монголын графикаараа аварч байна даа.
Энэ амьдралд мөнгө тийм чухал биш. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй.
График гэдэг маш хүнд ажил. Дутуу дулимаг хийвэл худлаа харагдуулдаг. Киногоо тэр чигт нь унагадаг. Монголын хэд хэдэн аятайхан кинонуудыг графикаас нь болоод голж байсан жишээ байна. “Алтан өндөг” дээр машин онхолдох, байшин дэлбэрэх, утаа униар гарах гэх мэт бүгд графикаар хийсэн. Тэр том улсад зураг авна гэдэг бүтэхгүй. Замаа хааж байгаад бум бужигнасан хүмүүсийг зохицуулна гэдэг хүнд юм байна. Бараа бид хоёрын тэвчээрийг шалгасан асуудлууд их гарсан.
Би кино удирдсан эмэгтэй хүний хувьд өөрийгөө их өрөвдөж байлаа. Бурхан минь дахиж л хүний нутагт зураг авахгүй шүү гэж бодсон. Сүүлдээ Хятад цагдаа нартай хэрэлдэж байгаад л зургаа авдаг байсан. Тэнд чинь манайх шиг амар амгалан сайхан хүлээж авахгүй. Хоёр сарын өмнөөс таван даргын зөвшөөрлөөр кино зураг авах эрхээ авдаг юм байна. Объектуудаа маш их бухимдал дунд олж авсан. Бид зөвшөөрлөө хүлээж долоо хоносны эцэст сарын хугацаанд зургаа авсан юм. Харин “Хорин гэр” гэдэг сайхан кино хотхонд том зочид буудалд тухтай байрласан. Эргээд харахад би бусад кинонуудаасаа илүү хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээртэй тулж байжээ. Бусад кинонууд дээрээ ингэж зовсноо санахгүй юм.
Хэдэн жилийн дараа хүмүүс энэ киног үзээд “Их юм хийжээ” гэдгийг ойлгох байх. Монголын кино мэргэжлийн ганц шүүмжлэгч нь Т.Мягмаржав ах байдаг. Мягаа ах кино надад тусгайлан баяр хүргэсэн. “Болоо доо Одноо минь, кино үзсэн юм шиг боллоо шүү” гэж. Мөн А.Миеэгомбо маань бас баяр хүргэсэн. Уг нь баргийн юманд тэгэх хүн биш. Киноны талаар нүүр номондоо их гоё сэтгэгдэл бичсэн байсан. Хүмүүсээс үг сонсох их сайхан шүү дээ. /инээв/
- "Алтан өндөг" таны хэд дахь найруулсан кино вэ? Найруулагч гэдэг хүнд хэцүү ажилд яагаад дурлах болов?
-Би гуравдугаар дамжаанд байхад ЮНЕСКО-гийн тэгш ойн жил болж тухайн үед 100 хувь тэтгэлэгтэй, Парис кино урлагийн их сургуульд суралцах гурван хуваарь ирж байсан. Олон улсын сэтгүүлч, зураглаач, найруулагчийн ангиуд ирсэн юм. Энэ гурван хуваарь дээр Улсын төв хороо, Засгийн газраас арваад хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс гарлаа. Олон зуун хүүхэд тэр хувиар дээр өрсөлдөөд би нэгдүгээр байранд жагссан юм.
Тийм сайхан хувь заяа надад ирж байлаа. Гэтэл манай Багшийн дээдийн багш нар намайг явуулахгүй гэсэн. “Одончимэг ээ, чи жүжигчин болох хүүхэд. Найруулагч хүнд ажил. Эмэгтэй мундаг найруулагч гэж сонссон уу? Зураглаачийг бодохын ч хэрэггүй. Чам шиг ийм жоохон биетэй амьтанд хүнд юм мөрөн дээрээ тавиад гүйнэ гэдэг бүтэхгүй” гээд тал талаас ятгасан. Тэгээд л би багш нарынхаа үгэнд ороод татгалзчихсан. Багш нарынхаа хэлснээр, ямар ч гэсэн “Би жүжигчин болох нь тодорхой. Харин нэг кино найруулчихаад үхэх юмсан" гэсэн бодол тээж явсан. /инээв/
Нэг өдөр Найдаа найруулагч “Би ажилтай болчихлоо. "Сэргээш 3"-ыг найруулах үүргийг Одноод өглөө шүү" гэж манайханд хэлээд явчихсан. Яалт ч үгүй энэ ажил над дээр буугаад ирсэн. Тэгж л найруулагчийнхаа ажлыг эхэлж байлаа. "Сэргээш" амжилттай болсон болохоор урам орж, дараагийнхаа бүтээлүүд рүү орсон доо. “Алтан өндөг” миний долоо дахь кино.
Аль нэг номинацад таны бүтээл тэргүүлэх бол ивээн тэтгэгчийн компанийн рекламд үнэгүй тоглох эрхтэй гэсэн юман дээр гарын үсэг зуруулах гээд ирсэн. Би үнэхээр гомдсон.
-"Алтан өндөг" кино хэдэн төгрөгийн санхүүжилтээс бүтсэн бэ. Санхүүжилтээ нөхөж чадах болов уу?
-Зүгээр нэг уран сайханч шиг мөнгөний төлөө хулхины юм хийхийг хүсдэггүй. Энэ кино Монголоос зарлагаа нөхөхгүй нь тодорхой. Монголд кино зураг авдгаас их зардал гарсан. Гэхдээ яах вэ, урлагийн буянаар олон бүтээлтэй боллоо. Нэг бүтээлээс олсон мөнгөөрөө бүтээлээ гаргаад явдаг хүмүүс шүү дээ бид чинь.
Энэ амьдралд мөнгө тийм чухал биш. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй байх. Тэр шуналдаа хязгаар тавих хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг үнэн үг шүү. Эрүүл мэндээ золиослон байж мөнгөний төлөө зүтгээд байдаг. Эцсийн эцэст бид юуны төлөө амьдраад байгаагаа бодох цаг болсон. Нарийндаа хүн хэрэгцээгээ хангахын тулд тийм их мөнгө хэрэггүй. Тэр утгаараа ч энэ киногоо бүх насныханд зориулж хийсэн.
-Одоо ямар шинэ уран бүтээл хийх вэ. "Сэргээш 4" хийх үү?
-“Солиот эх”-ийг гүйцэх бүтээл гаргах хэцүү. Дараагийнх нь гүйцэхгүй байж магадгүй. Түүн шиг "Сэргээш 3"-ыг "Сэргээш 4" гүйцэх үү? Эргээд харахад "Сэргээш 3"-т тоглосон жүжигчид маань ямар мундаг юм бэ. Яг үнэндээ "Сэргээш 4"-ийг хийх гэхээр таалагдах зохиол орж ирэхгүй байна. Тэр зохиол миний сэтгэлийг хөдөлгөхгүй бол тэр зохиолоор кино хийгээд ч дээ... Одоо хийвэл драмын бүтээл хийнэ. Надад кинонд тоглох санал ч олон ирдэг. Би зохиолыг нь уншиж үзээд таалагдахгүй бол уучлаарай гээд буцаадаг.
-Монголынхоо хуучны сайхан зохиолуудаар яагаад уран бүтээл хийж болдоггүй юм бол оо?
-Хүмүүс тэгж асуудаг. Зохиол унших, дүрсэн дээр буулгах хоёр шал өөр. Үйл явдал, үг текст гээд маш их зөрүүтэй. Тэр бүгдийг одоо цагт яаж оруулах уу гэх мэт асуудал их байдаг. Гэтэл тэрийг ойлгохгүй хүмүүс “Ямар сонин юм бэ, гаднын зохиолоор кино хийгээд...” гэдэг. Үнэндээ өөр арга алга. Соци үед зохиолчдыг чиглэл чиглэлээр нь хуваарилдаг байсан. Зохиолчид нь хүчээр томилсон чиглэлээр бичихдээ алдаж оноод сүүлдээ мэргэшдэг. Тэгтэл тэр чиглэлд нь дурлуулдаг байж. Батбаяр гуайгаас, Жаргалсайхан гуайгаас л жүжиг авъя гэдэг болтол мэргэшүүлдэг байж. Одоо тийм зохиолч олдохгүй байна шүү дээ.
-Саяхан болсоон “Академи Авардс”-т танайх яагаад оролцоогүй юм бэ?
-Бид “Солиот эх”-ээрээ олон улсын наадмуудад уригдсан. Вьетнамын Ханой, Италийн хоёр наадамд энэ сард явна. Олон хүн олон улсын наадамд оролцоод Монголынхоо наадмыг тоохгүй байна уу гэж үг хаясан. Над дээр бичиг барьчихсан ирсэн л дээ. Та зөвшөөрч байвал гарын үсгээ зурна уу гэсэн юм байхаар нь уншиж үзлээ. Тэгсэн аль нэг номинацад таны бүтээл тэргүүлэх бол ивээн тэтгэгчийн компанийн рекламд үнэгүй тоглох эрхтэй гэсэн юман дээр гарын үсэг зуруулах гээд ирсэн.
Би үнэхээр гомдсон. Ингэж хүнийг дорд үзэж болохгүй шүү дээ. Уран бүтээлчийг үнэлэх үнэлэмж, үнэ цэнэ гэж байх ёстой. Гэтэл нэг компанийн рекламд үнэгүй тоглохын төлөө тэр наадамд оролцох юм уу, хаашаа юм. “Дараа нь уран бүтээлч хүнийг үнэлдэг тийм наадам зохион байгуулбал оръё доо” л гэсэн.
-Миний ажиглаж байгаагаар залуус сүүлийн үед их хөнгөн хуумгай зүйлүүд рүү дурлаад байх шиг. Хараал ерөөл урсгасан контентийг дэмждэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Одоо тийм давлагаа үүсчихжээ. Манай хошин урлагийнхан нүүр амаа хөдөлгөж, гаднах хэлбэрийг хөөж байгаа юм болов уу даа. Рок попын дараа хип хоп урсгал гарч ирээд хараал ерөөл хэлдэг болсон. Энэ язгуур хаанаас вэ гэдгээс л шалтгаалдаг. Дэлхий нийтээрээ эвдрээд байгаагийн жишээ юм болов уу. Хүнд цаанаасаа л адгууслаг шинж ил гарч байгаа юм. Хэзээ бидний өмнөх үеүдэд хараал, бүдүүлэг хэллэгийг алга ташин суудаг байсан юм. Цөөхөн хэдэн Монголчуудынхаа тархийг буруу зүйлээр угааж байна гэсэн үг дээ.
Бидний үед одооныхоос энгийн зүйлийг тайзан дээр хэлчихвэл пүү паа юу яриад юу гээд байгаа юм гээд бөөн юм болдог байсан. Саяхан хошин урлагийн найзууд уулзаж суулаа. Тэгж сууж байхдаа энэ талаар ярьсан юм. "Бидний үед юу ч дуугардаггүй даруулгатай байхад л алчих гээд л байдаг байсан биз дээ" гээд инээлдэж байлаа. Гэхдээ юу үзэж таашаах нь хувь хүний сонголт юм.
-Хоёулаа уран бүтээлийн ярианаасаа түр хазайя. Суунигийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Энд тэнд дагуулаад явна. Гадаад руу явах болохоор ээждээ үлдээдэг юм. Ээж том охиныг маань өсгөсөн. Одоо бага охиныг маань харж байна. Миний охинд жүжигчин хүнд байх эмоци гэх ховор зүйлүүд байгааг би олж хардаг юм. Гэхдээ би жүжигчин болоосой гэж хүсэхгүй. Том охин минь намайг дагаж яваад хүссэн хүсээгүй жүжигчин болчихлоо.
Жүжигчин болно гэдэг маш хэцүү. Бэлэн тоглолт үзээд суух амархан ч тэр зүйлийг бүтээхэд оюуны, бие мах бодын асар их ачааллыг үүрдэг. Арсланд тоглодог манай н.Доржсамбуу багш бидэнд “Жүжигчин гэдэг чинь хар хөдөлмөр шүү дээ, та нар их л гоёор бодох юм” гэдэг байсан. Дөнгөж нэгдүгээр курст орчихсон байсан юм. Ид хүсэл мөрөөдөл дээрээ явж байгаа хүүхдүүдэд тэгж хэлэхээр юу ч ойлгохгүй гайхаад л... Яахаараа хүнд ажил гэж байгаа юм гэж боддог байлаа. Ар гэрээ хаяж, сайн уран бүтээл гаргахын төлөө явна шүү дээ. Заримдаа би өдий насандаа нэг хүүхэд гаргачхаад түүндээ цаг зарцуулж чадахгүй байх юм гэж бодно. Орой ирээд хичээлийг нь ялгана. Охин хүүхдийн ариун цэврийг сахиулна.
Надад тэр үед нэг ухаантай хүн зөвлөсөн юм. Худлаа юм бол худлаа гэдэг нь хэзээ нэгэн цагт илэрнэ гэв. Ганц бие болохоор нь дээрэлхээд байгаа ч юм шиг санагдсан.
Хумс хурууг нь янзална гэх мэт ажил их. Гэхдээ гэр бүлд үр хүүхэд хамгийн их аз жаргал авчирдаг. Заримдаа би ажил дээрээ ажлаа хийж суухдаа өөрийн эрхгүй охиноо бодно. Нэг удаа ажлаа хийн суухдаа "Үр хүүхэдтэй байна гэдэг ямар их аз жаргал юм бэ дээ" гэсэн юм. Тэгсэн Г.Онон өлгөж аваад “Хүүе Одноо минь болно. Энэ бүр сайн эзэгтэй боллоо шүү. Наад ажлаа хий. Уран бүтээлээ бол” гээд тоглоом шоглоом хийсэн юм. Би томдоо анхаарал тавьж чадаагүй. Багадаа цаг зарцуулмаар байна шүү дээ.
- Одноо эгч ямархуу гэрийн эзэгтэй вэ. Гэр бүлийг чинь тойрох хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Ар гэртээ цаг зав гаргана гэдэг хэцүү дээ. Жоохон зав гарвал гэр орноо угааж арчих, нэг өдөр нэг цонхны тавцан арчсан бол маргааш нь нөгөөг нь гэх мэтээр цэвэрлэдэг. Сайн эзэгтэй байсан бол өглөө эрт сэрээд гэр бүлийнхэндээ цай хоолыг нь бэлдэж өгөөд, өдөр идэж уух юманд нь анхаараад биед нь тааруулаад хүн тус бүрд санаа тавих байлгүй. Ингэж чадахгүй болохоор ямархуу эзэгтэй байна. /инээв/ Ихэнх нь сайхнаар хүлээж авна. Нэг хүн хажуугаар зөрөхдөө сайхан ерөөл хэлээд, гоё хараад өнгөрөхөд л сайхан болоод эрч хүч орох шиг болдог. Бидний гэр бүл их олон хэцүү сорилтыг давсан даа. Одоо бол хүн бүхэн хүлээн зөвшөөрсөн.
-Өнгөрдөг жил таны төрсөн өдөр дээр Бараа таныг албан ёсоор гуйж, тэр ч бүү хэл хүү гаргуулах хүсэлтээ олон түмний нүдэн дээр зарласан.
-Би эрүүл мэндээ анхаардаггүй, эм ч уудаггүй, эмчид ч үзүүлдэггүй байлаа. Одоо охиноо бодоод эрүүл саруулхан хэдэн жил байж түшиг тулгуур болмоор байна. Манай ээж 70 гарсан мөртлөө хүүхдүүдэдээ хэрэгтэй байх гэж их хичээдэг. Бид нарт ээж маань "Хэчнээн хөгширсөн ч хүнд хэрэгтэй хүн болоорой" гэж захидаг. Тэгэхээр би ээжийнхээ захиснаар хүүхдүүдэдээ хэрэгтэй хүн байхын төлөө хичээж байна. Надаас нэг настай хүн “Чи хүүхэд төрүүлчхээд хэдэн шөнө нойргүй хоносон. Хэдэн шөнө кино хийж нойргүй хоносон бэ” гэж асуусан. "Нойргүй хонохоор богино насалдаг юм. Одоо биеэ бод, ядарна" гэж хэлсэн. Тэгэхээр ойрын үед хүүхэд төрүүлэх талаар төлөвлөөгүй л байна. Гэхдээ бурхан яаж зурсныг мэдэхгүй шүү дээ / инээв/.
-Таныг ганц бие залуухан царайлаг байхад хэл ам тойрдоггүй байсан байх.
-Нэг шар сонинд намайг нэг залуутай холбоод худлаа ярилцлага гаргачихсан байсан. Доромжлолыг тэснэ гэдэг надад маш хүнд байсан. Надад тэр үед нэг ухаантай хүн зөвлөсөн юм. Худлаа юм бол худлаа гэдэг нь хэзээ нэгэн цагт илэрнэ гэв. Ганц бие болохоор нь дээрэлхээд байгаа ч юм шиг санагдсан. Орой нь гэртээ ирээд охиноо тэврээд уйлж байлаа. Худлаа учраас алалцмаар санагдаад байгаа юм чинь. /нүдэндээ нулимстай инээв/ Өөртөө тэснэ тэснэ гэж хэлээд их тэсвэр гаргасан даа.
-Баярлалаа танд уран бүтээлийн амжилт хүсье.