Энэ оны эхний найман сарын байдлаар хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал нь хүндэрч, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон Амгалан амаржих газар хандсан 21 тохиолдол бүртгэгдсэн байна.
Дээрх 21 тохиолдлын 14 нь гар дээрээс үр зулбуулах эм худалдан авч уусан байжээ. Тодруулбал,
- Эрээнээс 3,
- Интернэтээр 2,
- Нарантуул захаас 3,
- Зүүн хараагийн захаас 4,
- Хувь хүнээс 2 байгаа аж.
Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч, умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ. Өөрөөр хэлбэл тухайн хоёр эмэгтэй умайгаа авахуулсан байна.
Үр хөндөлтийг магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй эмнэлэг явуулах ёстой байхад Баянзүрх дүүрэгт байрлах Энхийн төлөө эмнэлэгт Н гэх эмэгтэй үр хөндөлтөд орж, хүндрэл үүсэн умайгаа авахуулсан гэдгийг мэдээллийн үеэр дурдлаа. Тиймээс тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хандаад байгаа аж.