Өдгөө 31 настай UFC-ын шилдэг тулаанчдын нэг гэгддэг Жон Жонс UFC 232-т эргэн ирэхээр болсон байна. Жил хагасын дараа октагондоо эргэн ирж байгаа түүний өрсөлдөгч нь хүнд жингийн аваргуудын нэг болох Александр Густафссон байх ажээ.
Уг тулаан арван хоёр дугаар сарын 29-нд Лас Вегас хотноо болох хуваарьтай байгаа. Энэ талаар ESPN сайтын сэтгүүлч Ариэл Хэлвани анхлан мэдэгдлээ. Одоохондоо уг бүсийг Даниэл Кормьер эзэмшиж байгаа боловч Жонс болон Густафссон нар октагонд нударга зөрүүлж эхэлмэгц уг бүсийг нь хураах талаар мөн Ариэл Хэлвани мэдээлсэн юм.
2017 оны 7 сард UFC-ын сэргээшийн бэлдмэлтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж 15 сарын хугацаатай тулалдах эрхээ хасуулаад байсан Жонс 9 сард арбитрт зарга мэдүүлж, улмаар өөрөө мэдээгүй хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шийтгэлийг нь түдгэлзүүлсэн аж. Түүний шийтгэл албан ёсоор 10 сарын 28-нд дуусах юм.
Густаффсон Жонс нар хамгийн сүүлд 2013 онд хоорондоо халз тулж байсан юм. Уг тулаанд Жонс Густафсонг шүүгчдийн шийдвэрээр ялж байжээ.
Б.Энх-Амгалан