Дэлхийн зах зээлд Азийн компаниуд түрээсийн эрэлтийг нэмэгдүүлнэ

Бизнес мэдээ

2018-10-11 11:35 GMT+8

Ази номхон далайн бүс нутгийн үл хөдлөх хөрөнгийн 2018 оны  төлөв байдал нийтлэлийн үргэлжлэл

АНУ-ын Худалдааны Үл Хөдлөх Хөрөнгийн Судалгааны төвөөс эрхлэн гаргадаг судалгааны материалууд болон дэлхийн өнцөг булан бүр дэх RE/MAX ын судалгааны төвүүдийн мэдээллүүдийг нэгтгэн Ази Номхон далайн бүс нутгийн худалдааны зах зээлийн үл хөдлөх хөрөнгийн 2018 оны төлөв байдлын талаархи мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. RE/MAX нь дэлхийн 110 гаруй оронд салбартай үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар дахь дэлхийн хамгийн шилдэг компани бөгөөд Монголд 3 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж одоогоор 29 салбар оффис болон 500 гаруй агентуудтайгаар өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Ази Номхон Далайн бүс нутагт томоохон түрээсийн талбай эзэмшигчид нь уламжлал ёсоор үндэстэн дамнасан корпорациуд байдаг бол сүүлийн жилүүдэд бүс нутгийн компаниуд чухал байр суурийг эзлэх болж 2018 онд ч энэ хандлага үргэлжилнэ. Азийн компаниуд нь 2017 оны дэлхийн хамгийн ашиг орлого бүхий 500 компанийн 40%-ийг бүрдүүлж байсан бол 2001 онд дөнгөж 23%-ийг эзэлж байжээ. Энэхүү тоо өнөөөр хэдэн зуун жилийн түүхтэй Америк болон Европын компаниудтай зэрэгцэх болжээ.

Мөн Азид ганц эвэрт гарааны бизнес (ганц эвэрт гэдэг нь байгууллагын үнэлгээ 1 тэрбум ам.доллар хүрдэг бизнес) өсөж байгаа ба 2017 онд Худалдааны бизнес сэтгүүлд шилдэг 100 байгууллагын 30%-ийг эзэлж байна. Ийм компаниудын тоо хурдацтай нэмэгдэх тутам оффис түрээсийн эрэлт тогтвортой өсөх боловч шинэ компаниуд нь тогтвортой орлого бус эрсдэлтэй орлогоор санхүүждэг гэж мэргэжилтнүүд үздэг юм.

АНУ-ын Худалдааны Үл Хөдлөх Хөрөнгийн Судалгааны төв болон RE/MAX ын судалгааны төвүүдийн үзэж байгаагаар зах зээлийн тэргүүлэгчдийн хувьд шинэ салбарт удаан хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байдаг бол жижиг болон шинэ компаниудад энэ нь хүндрэлтэй байдаг.

АЖЛЫН БАЙР НЬ АВЬЯАСЫН ДАЙН БУЮУ ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭРЭЛТЭНД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ.

Ази Номхон Далайн бүс нутагт авьяас БУЮУ ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮД дутагдаж байгаа нь компаниудын хувьд чухал асуудал болоод байгаа бөгөөд бүс нутгийн хүн амын насжилт болон төрөлтийн хэмжээ бага байгаа нь асуудлыг хүндрүүлж байгаа юм. Энэ нь ажил олгогчдын дунд боломжит авьяасыг татахын тулд уян хатан ажлын нөхцөл, чанартай орчин болон ажилтанд зориулсан хөнгөлөлтүүдийг бий болгох ойлголтыг ухуулан сануулсаар байгаа юм. Ажлын байр нь мөн ажлын өөрчлөлттэй дасан зохицдог байх хэрэгтэй. Жишээ нь, өмнө нь ажлууд төлөвлөгөөнд тулгуурласан, ажил хэргийн байсан бол одоо үед утас ашиглаж хамтран ажиллах боломжтой болсон.

ТҮРЭЭСЛЭГЧИД ИЛҮҮ ХҮРДАН БАЙДЛЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА.

 ҮНДСЭН АСУУДАЛД АНХААРСАН, УЯН ХАТАН ШИЙДВЭР ХЭРЭГТЭЙ

Компаниуд хурдацтай хөгжин өөрчлөгдөж байдаг дотоодын зах зээлд үзүүлэх хариу үйлдлээ бэлэн байлгахын тулд уян хатан байдлыг өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн стратегид хамааруулан бий болгож байна. Илүү олон компаниуд өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн багцийг шинэчилж үл хөдлөх хөрөнгийн үндсэн төрөл (түрээслэсэн эсвэл худалдан авсан) болон уян хатан ажлын байраар (дундын болон хамтын ажиллагааны оффис) сольж байна.

Судлаачдын үзэж байгаагаар үл хөдлөх хөрөнгийн үндсэн төрлийн хүрээнд 2018 онд ажлын байрны хувьсал хурдацтай хөгжих ажээ. Үүнд Үндэстэн дамнасан корпорациудын тал хувь нь 2020 он гэхэд үйл ажиллагаанд суурилсан ажлыг бий болгож, олон тооны томоохон түрээслэгчид энэ жил ажлын байрны төслүүдийг хэрэгжүүлж, Азийн бүс нутагт суурилсан түрээслэгчид нь өөрсдийн боломжит нөхцлүүдээ үнэлэн гаргахтай холбоотой юм.

Технологийг ажлын байранд дасан зохицуулах нь чухал хандлагуудын нэгд тооцогдоно. Үйл ажиллагаанд суурилсан ажлын байрыг амжилттай хөгжүүлэхэд хурдан бөгөөд тасралтгүй интернет чухал бөгөөд ухаалаг мэдрэгч, аппликейшн зэрэг бусад шинэчлэлүүд нь ажлын байрны түрээсийг хянах, төлөвлөгөө, шинэчилсэн багц судалгаанд илүү мэдээлэл цуглуулах боломжийг түрээслэгчдэд олгоно.

Авьяасыг өөртөө татаж, хадгалан авч үлдэхийг илүүд үзэж буй компаниудын хувьд хэрэглэгчийн туршлага нь дараагийн томоохон ажлын байрны хандлага болно. Энэ нь илүү туршлагатай ажлын байрны загвар болон дотоод зохион байгуулалтыг шаардах болно.

Дундын оффисын хувьд түрээсийн нөхцөл болон ажлын байрны хэмжээ, мөн түүний санал болгодог хамтын ажиллагаа, шинэлэг санаанууд зэрэг нь эдгээр дундын оффис хэрэглэх компаниудын тоог нэмэгдэх үндэс болж байна. АНУ-ын Худалдааны Үл Хөдлөх Хөрөнгийн Судалгааны төвийн үзэж байгаагаар дундын оффис түрээслүүлэгчид нь удахгүй томоохон үйлчлүүлэгчдэд зориулсан дундын оффисиудыг бий болгож эхлэх төлөвлөгөөтэй байна.

Түрээслэгчид оффисын эзэмшигчээс өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон ажлыг  байрны уян хатан нөхцөл, оффис хэмжээг бий болгохыг мөн шинэ технологи, ухаалаг барилгын онцлог шинжүүдийг нэг давхрын том талбайд бий болгохыг шаардаж эхэлнэ.

Зарим томоохон барилга хөгжүүлэгчид нь өнөөгийн түрээслэгчдээ хадгалах, тэднийг уян хатан нөхцлөөр хангах, мөн гарааны бизнесүүдэд туслах зорилгоор аль  хэдийнээ дундын оффисиудыг бий болгож эхэлжээ. Жижиг түрээслэгчид ч мөн үүнийг дагах нь маргаангүй юм.

Хэрэв таньд түрээсийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэргэжлийн зөвлөлгөө , мэдээлэл тусламж хэрэгтэй байгаа бол RE/MAX ын салбаруудтай холбогдоорой. Олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн мэргэжлийн агентууд нь таньд туслахдаа баяртай байх болно.

www.remax.mn вэб сайтаар холбогдож түрээсийн хэсгээс RE/MAX ийн бүхий түрээсийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг харах боломжтой ба мөн өөрт хамгийн ойр байрлах брокер оффистой холбогдох боломжтой.

 

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4110 санал өгсөн байна.

Дээшээ