УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Ундармаа танилцууллаа.
Тэрбээр, “Үдийн цай хөтөлбөр эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Чихэрлэг бүтээгдэхүүн давамгайлж, илчлэг хүрэхгүй байна. Сургуулиуд үдийн цайны төсвөөс мөнгө үлдээж, өөр зүйлд зарцуулдаг. Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгон өргөжүүлж, шим тэжээлийн хэмжээг нэмэх шаардлагатай” гэдгийг хэллээ.
2019 оны төсөвт 309350 хүүхдэд Үдийн цай хөтөлбөрт 34.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа юм байна.
Үдийн цай хөтөлбөрийн нэг өдрийн зардлыг 600 төгрөг байгааг БСШУСЯ-наас 1200 төгрөг болгох саналыг тавьсан ч Сангийн яамнаас зөвшөөрөөгүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил хэлж байна.