“Mercedes-Benz” устөрөгчийн түлшээр ажилладаг цахилгаан автомашинаа удахгүй худалдаанд гаргана

BloombergTV.mn

2018-10-11 14:20 GMT+8

Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани устөрөгчийн түлшээр ажилладаг цахилгаан автомашинаа энэ сарын сүүлээр Герман улсын зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна.

“Mercedes-Benz” компани энэхүү шинэ загварын “GLC F-Cell” загварын автомашинд устөрөгчийн хөдөлгүүрийг цэнэг хураагууртай хослуулан суурилуулжээ.

Автомашиныг хэрэглэгчдэд сарын 917 ам.доллараар түрээслэх ба гэрээний хугацаа дуусахад үйлдвэрлэгч буцаан хүлээж авах юм байна. Устөрөгчийн түлшээр ажилладаг автомашиныг хийхэд өндөр өртөгтэй байдаг.

Мөн дэд бүтэц, устөрөгчийн хадгалалтын асуудал тулгардаг. Тиймээс “Daimler”, “Linde” тэргүүтэй компаниуд хамтран ирэх онд устөрөгч түгээх 100 станц байгуулахаар төлөвлөж байгаа юм.

С.Өлзийбуян

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4109 санал өгсөн байна.

Дээшээ