Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхийг харуулсан үзэсгэлэнг дэлгэлээ

Б.Сондор GoGo.mn

2018-10-11 14:35 GMT+8

“Гамшгийн эрсдэлийг буруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэнг Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэлээ.

Энэхүү үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог болоод Онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга,  амжилт, алдарыг танилцуулах бүтээлүүд багтаж байгаа аж.

Дархан аймгийн Онцгой байдлын газар нь  1962 онд Гал команд нэртэйгээр байгуулагдснаас хойш 1981 онд Дархан хотын  цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд Галын аюулаас хамгаалах тасаг, улмаар 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2008 онд  ОБЕГ-ын  даргын тушаалаар  Онцгой байдлын газар болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн  түүхтэй юм.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар 21 аймгийн Онцгой байдлын газрууд ийнхүү өөрийн аймгийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг цувралаар дэлгэж байгаа юм.  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхийг харуулсан үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. 

 Эх сурвалж: ОБЕГ

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4103 санал өгсөн байна.

Дээшээ