Хүүхдийн оюун ухаан ээжээс нь өвлөгддөг

Б.Сондор GoGo.mn

2018-10-11 16:20 GMT+8

Хүүхдийн бие махбодийг эцэг эх нь бий болгож оюун ухааныг өөрөө олж авдаг гэх үг байдаг ч энэ сэдэв мөнхийн маргаан дагуулсаар байдаг билээ. Зарим хэсэг нь хүүхдийг эцэг эхийн генийг өвлөж аль нэгнийх нь зан ааш, оюун ухаан эсвэл спорт урлагийн авьяасыг нь дуурайсан байдаг гэж үздэг. Гэвч одоо дурдах шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд аав нар бүү гомдоорой,  ихэнх хүүхэд ухаанаараа ээжийгээ дуурайдаг гэнэ.

Энгийн жишээгээр тайлбарлавал, эмэгтэй хүн (XX) гэсэн хоёр хромсомтой бол эрчүүд (XY) гэсэн нэг хромсомтой байдаг. Тэгэхээр энэ нь хүүхдийн оюун ухаанд нөлөөлөх чадвар эмэгтэй хүний хромсомд илүү байдаг гэсэн үг. 

Үүнийг батлах олон ч онол, шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байдаг. Тэдгээрээс дурдвал, Шотландын Глазгогийн Нийгмийн эрүүл мэндийн консулаас явуулсан судалгаанд оролцсон бүх хүүхдийн IQ ээжийнхтэйгээ адилхан байжээ. Тэд боловсрол, нийгэм эдийн засгийн байдал нь харилцан өөр хүүхдүүдээс 14-22 нас хүртэл нь жилд нэг удаа асуумж авчээ. Үүний дараа тэд хүүхдийн оюун ухаан ээжээсээ өвлөгддөг гэсэн үр дүнд хүрсэн юм. Хүүхэд бүрийн IQ ээжээсээ дунджаар 15 онооны л зөрүүтэй байв.  

Гэвч төдийлөн бүх эрдэмтэд Х хромсомын зарчимтай санал нийлдэггүй ба генетик нь хүүхдийн оюун ухааныг тодорхойлоход нөлөөлдөг цор ганц хүчин зүйл биш гэж үздэг аж.
Мөн сэтгэл зүйн мэдээ мэдээлллийн Psychology Spot сайтаас хийсэн судалгаагаар хүний оюун ухааны 40-60 хувь нь удамшдаг ба үлдсэн хувь нь хүрээлэн буй орчиноос нийгмийн оролцоотойгоор олж авдаг гэжээ. 

Гэвч эцсийн дүнд хүүхдийн сэтгэл зүй, оюун ухааны хөгжилд тоглох болон заах аргаар өөртөө итгэх итгэлийг нэмэх, хүн хоорондын харилцаанд сургах гэх мэтээр эцэг эхийн хоёулангийнх нь үүрэг оролцоо чухал гэдгийг энд дурдах нь зүйтэй биз ээ. 

Эх сурвалж: www.belfastlive.co.uk

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ