Газрын төлбөрөө төлөөгүй 33 аж ахуйн нэгжийн 500 гаруй сая төгрөгийн өр үүсээд байна

МОНЦАМЭ

2018-10-11 15:50 GMT+8

Орхон/МОНЦАМЭ/  Газрын төлбөрөө төлөөгүй 33 аж ахуйн нэгжийн 584 сая төгрөгийн өр үүсээд байна гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас /ГХБХБГ/ мэдээллээ. Дээрх байгууллагуудын зарим нь өнгөрсөн жилийнхээ төлбөрийг төлөөгүй гэнэ. Иймд ГХБХБГ-аас хугацаатай үүрэг өгч, өрөө барагдуулахыг мэдэгдсэн байна.

Эднээс, “Эрдэнэт зандан” ХХК 54 сая 307 мянга, “Бодь тэнгэр” ХХК 96 сая 278 мянга, “Очир төв” ХХК 68 сая 426 мянга, “ТОСК” ТӨХК 2 сая 455 мянган төгрөгийн өртэй байгаа ажээ. Хэрэв төлбөрөө энэ он дуусахаас өмнө төлөхгүй бол газар эзэмших эрхийг нь цуцална  гэж ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Булгамаа хэллээ.

Орхон аймгийн ГХБХБГ  жилд 455 аж ахуйн нэгжээс 8.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстойгоос одоогоор дээрх өр үүсээд байгаа юм. Газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, ААН, байгууллага нь “Монгол Уулсын Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу  хураамж төлдөг юм.

Б.Оюун-Эрдэнэ 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ