Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй газрууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх захирамж гарчээ

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-10-11 16:05 GMT+8

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчилж байх захирамжийг Засаг дарга нь гаргажээ.

Тодруулбал, ресторан, зоогийн газар, кафе, баар, гуанз, банк, үзвэр үйлчилгээ, эмнэлэг, 41 м2-аас дээш худалдааны танхимтай дэлгүүр, худалдаа үйлчилгээний болон бусад байгууллагын удирдлагуудад эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчилж байх захирамжийг гаргасан байна.

Ингэснээр иргэд хаана ч, аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ