Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна.
Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн тар засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах юм.
Үзэсгэлэнд төрийн 12 байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 50 орчим аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.