Үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн 70 хувь нь 20-30 насныхан байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, тэмцэх, давтан болон аюултай үр хөндөлтөөс сэргийлэх бууруулах зорилгоор Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн 46 эмнэлэгт хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагааг, өөр хаяг байршилд явуулж буй Энхлэг, Сүйжин, Ач арвижих, Ди Эо Өш, Энхмөнхманал эмнэлгүүдийг илрүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

“БИД НЭГ АГААРТАЙ” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн төр засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай байна
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай байна. Аравдугаар сарын 9-ний байдлаар 42.8 мянган га-г ангилан хадаж, одоогоор 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа, 12.3 мянган га-гаас 156.9 мянган тонн төмс, 7.4 мянган га-гаас 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Үүнд:
- үр тарианы 44.3 хувь,
- төмсний 95 хувь,
- хүнсний ногооны 89 хувь,
- тэжээлийн 39 хувь,
- тосны ургамлын 21,5 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм.

45 сая төгрөгийн шагналын сантай "Улаанбаатар 2040" ерөнхий төлөвлөгөөний концепцийн уралдаан зарлалаа
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Аравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотын 379 жилийн ой тохиох бөгөөд тав дахь удаагийн ерөнхий төлөвлөлтийг хийгээд байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг. Тиймээс үүнийг барьж ажиллахын тулд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тогтоож, улаан шугам тогтоосон. Мөн тэлэлтийг хумих зорилгоор шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. Цаашид асуудлыг шийдвэрлэсний дараа шилжилт хөдөлгөөнийг нээлттэй болгоно” гэлээ.
Мөн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг иргэдийн саналд үндэслэн гаргах бөгөөд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Улаанбаатар концепц боловсруулах уралдааныг зарлаж байгааг мэдээллээ.

"Дэлхийн сургуулиуд Монголд-2018" боловсролын өдөрлөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно
"Дэлхийн сургуулиуд Монголд 2018" боловсролын өдөрлөг 2018 оны 10-р сарын 26-27-ны өдрийн 14.00-18.00 цагт Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (International School of UB) дээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно. Уг өдөрлөгт АНУ, Австрали, Их Британи, Герман, Испани, Сингапур зэрэг 12 улсаас 24 их дээд сургууль, коллежийн төлөөлөгчид өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.