“Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийн барилгын шав тавих ёслол өчигдөр Авто худалдааны цогцолборт боллоо. Энэ үеэр мөн бүтээн байгуулалтын төслийн талбайг төвийн шугамд холбох ажлын нээлт болжээ.
Төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж.
Тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматжсан онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлнэ
Тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматжсан онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлэх юм байна. Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Нийт 24 автобусны гарцтай, 4200 ам метр талбай байхаар төлөвлөжээ.
Мөн тус автовокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулахаар төлөвлөсөн байна. Бөөний худалдааны төв нь нийт 24000 ам метр талбайг хамарч 16-20 ам метр бүхий нийт 800 павильонтой байх аж. Мөн тус захтай залгаад 3000 ам метр агуулахын байр барина. Барилгын ажил ирэх жилийн дөрөвдүгээр улиралд дуусч, ашиглалтад бүрэн орох юм байна.
“Аливаа бүтээн байгуулалтыг явуулахад нэн тэргүүнд шийдэх асуудал байсан инженерийн шугам сүлжээг холбох дэд бүтцийн ажлыг богино хугацаанд шийдвэрлэж өгсөн хотын холбогдох албаныханд талархал илэрхийлье. Нийтдээ 6.1 км урттай Баянголын амнаас орж ирэх төвийн шугамтай холбох эхний ээлжийн 6.3 тэрбум өртөг бүхий ажлыг гүйцэтгэснээр бүтээн байгуулалтаа цааш үргэлжлүүлэх нөхцөл боломж бүрдэх юм.
2022 он гэхэд 20 мянган ажлыг байр шинээр бий болно, мөн улсад 20 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэх, УБ хотод агаар хөрсний бохирдлыг бууруулна
Энэхүү бүтээн байгуулалтыг бүрэн хэрэгжүүлснээрээ үр өгөөж нь 2022 он гэхэд 20 мянган ажлыг байр шинээр бий болно, мөн улсад 20 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэх, УБ хотод агаар хөрсний бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг эерэг өөрчлөлтийг улс оронд маань авчрах маш чухал төсөл юм.
Бид дараагийн шатны бүтээн байгуулалтаа төмөр замын давуу талаа ашиглан нэг бүс нэг зам санаачлагатай уялдуулсан үндэсний хэмжээний логистикийн төв болно гэсэн зорилготойгоор “Олон улсын тээвэр логистик төв” ХК болон шинэчлэгдсэн юм. Эхний ажил болох зорчигч тээврийн автобус терминалын барьж байгуулах ажлын шавыг өнөөдөр тавьж байна. Хөгжлийн уян хатан загвар дээр суурилж, зах зээлийг хөгжүүлэн тэлж, эерэг имидж бүрдүүлсэн үндэсний тээвэр логистикийн шинэчлэлийн суурь болно” хэмээн Олон улсын худалдаа логистикийн төв ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнгөншагай ярилаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс