Тавилга нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж та урд нь бодож байсан уу?

Бизнес мэдээ

2018-10-12 09:15 GMT+8

Бид эрүүл мэнддээ анхаарч идэж уудаг хоол хүнсэндээ хяналт тавиад эхэлсэн байна. Гэвч эдэлж хэрэглэдэг гэр ахуйн тавилгандаа түүнээс ч дутуугүй анхаарах цаг хэдийнээ болжээ.

Тэгвэл та гэрийнхээ тавилгыг зөв сонгосон уу?

Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг.

Мөн ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх бодисууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их болоход хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг аж.

  • Дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушигний хорт хавдарууд үүсгэдэг учраас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болсон.
  • Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад Формальдегид, түүний төрлийн бодисуудыг зөвшөөрөгдөх хэмжээнээр ихээр агуулсан хавтангуудыг гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэхгүй болсон төдийгүй үйлдвэрлэхийг хориглосон.
  • Зориулалтын бус хавтанг гэр ахуйн тавилганд ашигласнаар хоол хийх явцад ууршиж хортой дэгдэмхий бодисууд нь амьсгалын замд нөлөөлж архаг бронхид, астма зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна.
  • Хятад улс тавилгын хавтангуудад өндөр хяналт тавиж эхэлсэн бөгөөд зориулалтын бус хавтангаар хийсэн тавилгуудыг ядуу буурай иргэд нь ч хэрэглэхээ больсон байна.

Дүүргэгч бодисуудыг хэрэглэснээр тухайн хавтан нь нягт, хөнгөн болж чаддаг нь нэг талаасаа технологийн дэвшил болдог ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд хортой болохыг ийнхүү тогтоожээ. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт боловсруулагдаагүй түүнд тавих хяналт байхгүй учир иргэд Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байна.

Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг байна.

Анх ХБН Г улсад Е1, Е2 стандарт гэж гарсан бөгөөд энэ стандартыг Америк болон Европын өндөр хөгжилтэй улс орнууд дагаж мөрдөж эхэлжээ.

Хятад улс Е0 хавтангаар хийсэн тавилгандаа тусгай тэмдэглэгээ хийж сертификат олгодог байна.

Е0 стандартын хавтангаар хийсэн тавилганд формалдегидийн агууламж 100 гр-д  0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог.

Е1 стандартын хавтан нь формалдегидийн агууламж 1.5 мг/л хэмжээнээс бага, европын стандарт бөгөөд хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, формальдегидийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг.

Харин Е2 ≤ 5.0 мг/л хавтанг гадуур нь бүрсэн тохиолдолд тавилганд хэрэглэж болно гэж зөвшөөрөгдсөн байдаг байна.

Харин барилгын болон бусад зориулалтын, E3, E4 стандартын шахмал хавтанд формальдегидийн хэмжээ 30гр-аас дээш орсон байдаг. Энэ нь үнэ өртгийн хувьд хэт хямд байдаг учраас Монголчууд урд хөршөөс ихээр оруулж ирэн гал тогоо, шкаф зэрэг гэр ахуйн тавилга хийж нүүр хэсгийг нь өнгө үзэмжтэй хаалгаар  хийдэг байна. Мөн будганд сайн орж өнгөлөг харагддаг PVC нь цэвэр химийн материал учир хүүхэд нялхаст харшил үүсгэдэг.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ болон гэртээ тавилга сонгохдоо стандартын болон эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг сайтар шалгаж авахыг зөвлөж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1717 санал өгсөн байна.

Дээшээ