Хүний эрхийн үндэсний байгууллагуудын 13 дахь Олон улсын бага хурал 2018 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Морокко улсын Марракеш хотноо болж байна.
Энэ удаагийн хурал нь "Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, иргэний орон зайг өргөжүүлэх нь: Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чиг үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд болж байна.
Дэлхийн бүх бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөгчид, хүний эрхийн хамгаалагчид, шинжээчид зэрэг 300 оролцогч тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.
Эхний өдрийн хуралд Хүний эрхийн хамгаалагчдын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст танилцуулга хийхдээ "Олон улсын түвшинд хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал, эрх зүйн хамгаалалт, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар тусгайлан илтгэл боловсруулж байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд зарим улс оронд тодорхой ахиц гарч байгааг, түүний дотор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа нь Азийн бүс нутагт гарч буй анхны санаачилга бөгөөд үүнийг хэрэгжүүлж чадсанаар нэгэн том алхам болно” гэж онцоллоо.
Мөн эхний өдрийн "Иргэний нийгмийн орон зайг өргөжүүлэх нь” салбар хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн хамгаалагчдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв.
ХЭҮК-ын дарга энэхүү мэдээллээрээ "Хүний эрхийн Үндэсний байгууллагууд нь иргэний нийгмийн байгууллагууд болон тухайн орны төр, Засгийн газрын хооронд гүүр болон ажиллах буюу нэг талаас иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, шаардлага, саналуудыг шийдвэр гаргах байгууллагуудад хүргэх, нөгөө талаас төр, засгийн газрын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, олон улсын гэрээний тайлагналт зэргийн талаар иргэний нийгмийн байгууллагуудад хүргэж, санал, байр суурийг нь тусгах, хуваалцах зэргээр ажиллах нь зүйтэй" талаар саналаа илэрхийлснийг хурлын оролцогчид санал нэгтэйгээр дэмжин, мөн өөрсдийн сайн туршлага, саналаас хуваалцлаа.