Ихэр бүсгүйчүүд Бельгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна


2018-10-12 09:35 GMT+8

Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд Монгол ихэр бүсгүйчүүд өрсөлдөж байна.

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж.

26 настай бүсгүйчүүд хоёул хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Одоогийн байдлаар Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт 6-д жагсаж байна. 


 


Д.Золжаргал 2009 онд Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм.

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ зохион явуулдаг олон нийтийн ажлыг дэмжин оролцохоос гадна Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцорч байгаа хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд оролцож байжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4107 санал өгсөн байна.

Дээшээ