Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Групп санаачлан орон даяар “Эерэг Монгол” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийн онцолж буй найм дахь зочин бол “Централ Таур”-ын хамгаалалтын ажилтан А.Мөнхбат. Түүнийг энд ажиллах бүх хүн их сайхан зантай хамгаалагч гэдгээр нь андахгүй. Өглөө бүр ажилдаа яарах хүмүүстэй мэндчилэн аз жаргал хүсэх нь нэн гайхалтай. Хэдий тэрбээр энгийн нэгэн хамгаалагч залуу боловч аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийх нь эргэн тойрондоо эерэг хандлагыг түгээж чаддаг гэдгийг харуулж байгаа юм.
Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
Намайг А.Мөнхбат гэдэг. Манай аав Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул. Харин би Улаанбаатарт төрж, Баянзүрхийн 33-р сургуулийг төгссөн. Сансрын туннелийн уруу гулгаж өслөө. Одоо “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-д харуул хамгаалалтын албанд нь тав дахь жилдээ ажиллаж байна. Эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг.
Хамгаалагчийн ажил бол мэдээж амар биш. Хариуцлага маш өндөр, хянуур байхыг шаарддаг. Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ ?
Аливаа хүн ажлыг өөрөөсөө үнэрттэл хийх хэрэгтэй гэж би боддог. Энэ бол ажилдаа баримталдаг миний гол зарчим. Би компанидаа ажиллаж байгаа нь нэг талаараа хариуцлага үүрч байгаа гэсэн үг. Тийм учраас хариуцсан ажилдаа хамаг хүчээ дайчлан ажиллах нь хамгийн чухал. Бас эргэн тойрныхоо ажилтнууддаа эерэг хандлагаар нөлөөлж, шинээр орсон залууст зааж сурган хурдан дасахад нь туслахыг хичээдэг. Тэгэхээр зөвхөн би биш, манай хамт олон тэр чигтээ л эерэг хандлагаар, эрч хүчтэй ажиллана. Энэ л ажилдаа хандах миний сэтгэл.
-“Централ Таур”-д ажиллах бүх хүн л таныг маш сайхан инээж харилцаж, тусладаг их сайхан зантай хүн гэдгээр нь мэддэг юм билээ. Ажилдаа хандах энэ эрч хүчээ хаанаас олж авдаг вэ?
Мэдээж эргэн тойрны хамт олноос их шалтгаалдаг. Мөн хамгийн чухал гэр бүлээсээ маш их эрч хүчийг авдаг. Гэхдээ хүн ямар ч үед аз жаргалыг олж авахыг хүсвэл босгоны цаана гэдэг шиг хажууханд л байдаг гэж би боддог. Гол нь түүнийг ямар өнцгөөс харж байгаа нь чухал. Магад өнөөдөр хэн нэгэн хүн танд дургүйцэж болно. Гэхдээ тухайн хүний өөдөөс сайхан инээмсэглээд “Уучлаарай” гэж хэлэх үед л асуудал шийдэгддэг. Ер нь хүнд амжилт хүсье, баярлалаа, уучлаарай гэдэг үгнүүдийг харамгүй хэлж байвал тухай хүнээс гэрэл цацраад л байна. Нар хэзээ ч хэн нэгнийг ялгаж гэрлээ тусгадаггүйтэй адил гэсэн үг. Тиймд аль болох л хүн бүрт өдөр бүр аз жаргал ерөөж байхыг хүсдэг.
-Таны хувь хүний төлөвшил хүмүүжилд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
Би их, дээд сургуульд албан ёсоор суралцаж, мэргэжил хараахан эзэмшиж чадаагүй. Гэхдээ цэргийн албыг 2000 онд хааж байлаа. Магад тэнд хувь хүний төлөвшилт талаас их зүйл суралцсан гэж боддог. Гэхдээ хамгийн том нөлөө үзүүлсэн нь хүн бол миний аав. Бага байхын ямар ч хүнтэй маш эелдэг, эвтэй харилцдаг нь надад их үлгэр дуурайл болсон. Аав минь Налайхын уурхайн аврах албанд олон жил ажилласан. Багадаа аав шигээ л хүн болохыг хүсдэг байлаа.
-Таны үлгэр дуурайл болсон хүн аав тань байж. Тэгвэл одоо аав хүнийхээ хувьд хүүхдүүддээ ямар зүйлийг зааж, сургахыг хүсч байна вэ?
Миний бодлоор хүүхдийг төлөвшүүлж, нийгмийн үйл явцад бэлдэхийн тулд нэн тэргүүнд хүн байхыг заах нь чухал гэж боддог. Бусдад хайр өгч чаддаг хүн болгохыг л хүсдэг. Мэдээж нэг талаас хичээл ном чухал ч түүнээс илүү хүн байх илүү чухал. Миний хүүхдүүд ирээдүйд ямар ч мэргэжил эзэмшсэн эргэн тойрныхоо хүмүүст аз жаргал түгээж, бусдыг хайрладаг хүн болоосой гэж хүсдэг. Ихэнх хүн их дээд сургуульд суралцаж өндөр боловсрол эзэмшсэн гэх боловч бие, бие рүүгээ инээх хүн ховордсон. Би ажил руугаа ирэх замдаа маш олон хүмүүстэй зөрдөг. Гэтэл харц тулгарах үед инээгээд өнгөрөх хүн маш ховор. Бүгд л баргар царайтай байдаг. Энэ зүйлд би жаахан унтууцдаг. Тийм учраас бусад нь инээхгүй ч инээх тэр хүн нь би байя гэж боддог доо.
-Магад та “Централ Таур”-д ажилладаг хүмүүсийн хувьд өглөө хамгийн түрүүнд уулздаг хүн нь байх. Хүн болгонтой мэндэлнэ гэдэг өөрийнхөө ажилд чин сэтгэлээсээ хандаж буйн илэрхийлэл болов уу. Танд ажил дээр тань дурсамжтай сайхан үйл явдал их тохиож байв уу?
Тэгэлгүй яахав, маш их тохиолдож байсан. Өглөө ажил руугаа яарах хүмүүс таксинд утас, бээлий, ороолт, түрийвч зэргээ мартаад буух тохиолдолд их. Заримдаа эд зүйлсээ хаяж гээх үе ч гэсэн бий. Тэр болгонд нь олж өгөхөд хүмүүс маш их баярладаг. Харин хариу болгож халуун кофегоор дайлуулж, баярлалаа гэсэн үгийг сонсох үед ажлаа улам л хариуцлагатай хийхийг хүсдэг. Өвлийн цагт гадаа зогсох амаргүй ч хүмүүсээс авах дулаан энергид даарах үе нь цөөн.