Мэргэжлийн дугуйн Тур дэ Франц уралдааны цомыг хулгайлжээ

SPS

2018-10-12 11:05 GMT+8

Team Sky багийн Жэрайнт Томасын энэ зун өөрийн болгосон Тур дэ Францын цомыг Английн Бирмингэмд олон нийтэд үзүүлэх үеэр хулгайд алдагдсан талаарх мэдээллийг Британий баг хүлээн зөвшөөрлөө.

Уг арга хэмжээний үеэр хамгийн том гурван тэмцээний цомыг олон нийтэд танилцуулсан юм. Тухайлбал Крис Фрүүмийн өөрийн болгосон Вүэлта А Эспана, Жиор Д’Италиа болон энэ 7 сард эх багтаа авч ирээд байсан Томасын Турын цом нар юм.

Үндэсний үзэсгэлэнгийн төвд арга хэмжээ дууссаны дараа танхим чөлөөлөх, цэвэрлэгээний үеэр Томасын Турын цомыг хараа хяналтгүй орхисноос болж хулгайд алдагдсан байна. Пинарелло дугуй үйлдвэрлэгч компани уг цомуудыг үзэсгэлэнд оруулахаар түр зээлээд байсан аж. Уг хэргийг цагдаа нар өндөр зохион байгуулалттайгаар мөрдөж байгаа гэнэ.
Уг цомыг хамгийн анх өөрийн болгож байсан Уэльсийн тамирчин Томас энэ талаар “Ийм зүйл тохиолдсонд үнэхээр харамсаж байна. Энэ цомыг хулгайлсан хүнд уг цом төдийлөн ач холбогдолтой биш байж болох ч бидний хувьд, манай багийн хувьд асар их ач холбогдолтой дурсгалт зүйл байсан. Хэн ч байсан гэлээ хулгайлсан этгээд уг цомыг эргүүлэн өгөх байх гэж гүнээ найдаж байна. Цом бол чухал зүйл. Гэхдээ түүнээсээ илүү өнгөрсөн гайхалтай зуны хугацаанд бүтээсэн энэ цомтой холбоо хамааралтай дурсамжийг маань биднээс хэн ч хулгайлж чадахгүй” хэмээжээ.
Тэгвэл Пинарэлло компаний удирдлагуудын нэг Ричард Хэмингтон “Ийм зүйл болсонд бид гүнээ харамсаж байна. Жэрайнтын өмнө бид уг цомыг алдсан хариуцлагагүй байдлаа ухамсарлаж, түүнээс өршөөл эрж байна. Уг цом олдоно гэдэгт найдаж байна.” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Б.Энх-Амгалан

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1718 санал өгсөн байна.

Дээшээ