Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцжээ

Б.Сондор GoGo.mn

2018-10-12 13:05 GMT+8

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг анагаах ухааны хөтөлбөрөөр сургалт явуулдаг их дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэгт мэргэжлийн хяналтын байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл мөн багтжээ.

Хүний амь насыг сахин хамгаалах өндөр хариуцлагатай эмч мэргэжилтэн чанартай бэлтгэхэд сургалтын хөтөлбөр,  багшийн ур чадвар, суралцах орчин чухал. Ажлын хэсгийнхний дүгнэлт гараагүй ч сургуулиудад алдаа дутагдал цөөнгүй байгааг явцын дунд мэдээллээ.

Нийслэл хотод нийт 12 их, дээд сургууль эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар таван сургуулийн үйл ажиллагаатай танилцаад байна. Тэдний нэг Үндэсний Их сургууль элсэлтийн үеэр  олныг төөрөгдүүлсэн ёс зүйгүй сурталчилгаа хийдэг, үндсэн болон докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь бага, хөтөлбөр нь эмх замбараагүй, оюутан болон эцэг эхээс гомдол тасардаггүй талаар ажлын хэсгийнхэн сургуулийн удирдлагад хатуу санууллаа. 

Шаардлагатай мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, тэр мэргэжлийг сурталчлан элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, олон улсын хөтөлбөр, магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх, мэргэжлээс нь гадна гадаад  хэлний өндөр мэдлэгтэй болгон төгсгөх зорилт тавин ажиллаж байгаа сайн сургуулиуд ч мөн байгаа гэлээ. Ажлын хэсэг эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог бүх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн дүгнэлт гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах юм байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4110 санал өгсөн байна.

Дээшээ