Дэлхийн шилдэг теннисчдийн нэг Испани тоглогч Рафаел Надал Испаний Маяорка хотод болсон байгалийн гамшгийн дараа орон гэрээ алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийг өөрийн эзэмшдэг Теннисний академидаа түр хугацаанд амьдрахыг зөвшөөрсөн байна.
Рафаел Надал 2016 онд хувийн хөрөнгөөрөө тус теннисний баазыг барьсан бөгөөд олон хүүхэд залуусыг тус академидаа бэлтгэдэг аж.
Маяорка хотод болсон байгалийн гамшгийн улмаас одоогийн байдлаар маш олон хүн гэмтэж, олон хүн гэр оронгүй болжээ. Мөн хамгийн эмгэнэлтэй нь 10 хүн нас бараад байгаа ажээ.
Надал бэлтгэлийн бааздаа байлгахаас гадна шаардлагатай зүйлс, хоол хүнс, хувцас хэрэглэлээр туслаад байгаа юм.
Рафаел Надал энэ талаар сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзсан билээ. Гэхдээ өөрийн твиттер хаягаар: Нийт амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, хамаатан садан, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлж байна” Хэмээн жиргэжээ.
Мөн нас барсан хүмүүсийн хоёр нь Англи улсын иргэд байсан бөгөөд Английн элчин сайдын яам тэдний цогцсыг гэр лүү нь хүргүүлжээ.
Л.Тулга
Эх сурвалж: BBC