Дуучин С.Гантогоогийн ХАЙРЫН ТҮҮХ

Сэтгүүлч Б.Нямдарь

2018-10-13 15:40 GMT+8

- Анхны харцаар дурладаг гэдэгт та итгэдэг үү? -

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С. Гантогоо анхны цомгийнхоо өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл "Хайрын түүх" дууныхаа клипээ өнөөдөр цацлаа. 

Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад хийлгээд ирсэн билээ. 

“Хайрын түүх” дуунд түүнтэй хамтарч Солонгос жүжигчин бүсгүй тоглосон бөгөөд дууны хөгжмийг МУУГЗ Н.Халиун, үгийг яруу найрагч Б.Батзаяа бичсэн бол клипийг TJ Entertainment-ийнхан хийсэн бөгөөд зураг авалт Солонгос улсад хийсэн гэдгээрээ онцлог болжээ. 

БНСУ-аас Монгол  улсад Суугаа Элчин Сайдын яамны харьяа, Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь "КТО Улаанбаатар" Төлөөлөгчийн Газар,  "Монгол Контент" ХХК, TJ entertainment хамтран 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийсэн юм.

....Гэрэлт бяцхан охин минь
Улирч одсон бүхнийг чи минь тэнд нь үлдээ
Зүрх сэтгэлд чинь тэр ирнэ ээ
Уруулыг чинь үнсэхэд
Урин хавар ирнэ ээ
Учрал хүссэн хүлээлт чинь
Удаан мэт санагдаж байв уу охин минь... /
"Хайрын түүх" дууны үгний хэсгээс/

Шууданч залуу анхны харцаар нэгэн бүсгүйд сэтгэл алдарна. Тэр илгээмж өгөх өдөр бүртээ бүсгүйг харахаар сэтгэл нь догдолж, бие биедээ татагдан тэдний хайрын түүх эхэлнэ. Гэвч нэгэн өдөр өөр шууданч илгээмжийг авчрах хүртэл...

Үргэлжлэлийг "Хайрын түүх" дууны клипээс хүлээн авна уу. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1717 санал өгсөн байна.

Дээшээ