ДАРГА НАРЫН АРМИАС 15 ХУВЬ ЦОМХОТГОЖ, ХЭМНЭЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
Төсвийн зарлага, тойргийн хөрөнгө оруулалтын тухайд
Ганц гэгээтэй зүйл гарч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Нэр бүхий гишүүдийн зүгээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг санаачилж, өргөн барьсан. Тогтоолын төсөлд тусгаснаар “Хүүхдийн мөнгийг” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх юм байна. Энэ бол монгол төрийн хүн амаа өсгөх уламжлалт бодлого, сайн туршлага юм. Хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгө олгож байх үед 10 орчим хувь нь авдаггүй байсан гэх судалгаанд үндэслэвэл тогтоол батлагдсанаар нийт хүүхдүүдийн 90 хувь нь хамрагдах боломжтой болно.
Ердөө хэдхэн жилийн өмнө төрийн албан хаагчдын тоо 120-130 мянга байсан бол өнөөдөр 180 мянга хол давсан
Төсвийн байгууллагуудын урсгал зардлын төлөвлөлтөд ч нарийн тооцоолоогүй, үрэлгэн зардал ихээхэн байгааг анхаармаар байна. УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын орон тоо зардлыг 10 хувиар буюу 546,4 сая төгрөгөөр бууруулж байгаагаа дурдаад “…Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна…” гэсэн. Үүнийг 2018 оны батлагдсан төсвийн урсгал зардал 7 их наяд 455,8 тэрбум төгрөгөөс тооцож 10 хувийн хэмнэлт гаргавал 745 тэрбум төгрөгийг хэмнэж болохоор байна. Үүнийг 2019 оны төсвийн байгууллагуудын зардал 8 их наяд 230 тэрбум төгрөгөөс хасахад 1,5 их наядын төсөв хэмнэгдэхээр байна. Ингэхдээ 2019 онд нэмэхээр төлөвлөсөн төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн нэмэгдлийг хэвээр үлдээх хэрэгтэй.
УИХ-ын даргын 10 хувь хэмнэлтийн саналыг дэмжихийн зэрэгцээ дарга нарын армиас 15 хувь цомхотгол хэмнэлт гаргах боломжтой гэж үзэж байна. Энд бүх шатны төрийн захиргааны байгууллага, дэд сайд, орлогч нар, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хамааруулж болно. Ердөө хэдхэн жилийн өмнө төрийн албан хаагчдын тоо 120-130 мянга байсан бол өнөөдөр 180 мянга хол давсан.
УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосон 10 хувийн хэмнэлтээс цалин тэтгэврийн нэмэлтийг хасаад бараг 1 их наяд, зураг төсөвгүй объектыг төсвийн төслөөс хассанаар бараг 400 тэрбум, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэх боломжтой байна. Энэ их хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжих зээлийн сан байгуулах тодорхой саналыг миний бие хэлэлцүүлэгт оруулж байна. 160 мянган ажилсаг малчин өрхийн гараар жил болгон “ургадаг” (ухдаг биш) мал аж ахуйн гаралтай баялагаа боловсруулж экспортлох үйлдвэрүүд барихад зориулж ирэх 2 жилийн төсвөөс тус бүр 500 сая ам.доллар хэмнэхэд 1 тэрбум ам.долларын эх үүсвэр бүрэлдэнэ. Олон жил яриад хийж чадахгүй байгаа үндэснийхээ хөдөө, аж ахуйн гаралтай экспортын үйлдвэрүүдээ дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлээ шийдье гэсэн санал тавьж байна.
2019 онд нэгдсэн төсвөөр 2 их наяд төгрөгөөр шилжих барилга, шинээр эхлэх 570 барилгыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 959 тэрбум төгрөгөөр буюу бараг 100 хувь өсчээ. Энэ олон дарга нарын контор болон бусад барилгыг үнэхээр шаардлагатай бол хувийн хэвшлээс олон жилээр тогтвортой түрээсэлье. Түрээслэх нь ашигтай болох ганцхан жишээ дурдъя. Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газрын барилга барих ажил олон жилээр сунжирч төсөв нь өссөөр байгаад 6 тэрбум 541 сая төгрөгөөр дуусаж ашиглалтанд орох гэж байна. Өнөөдөр жилдээ 20 сая төгрөгөөр конторын байшин түрээсэлдэг. 327 жилийн түрээсийн мөнгөөрөө байшин барьдагаа энэ УИХ, энэ төсвөөсөө эхэлж цэг тавьцгаая.
ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨДӨГГҮЙ АТГ-ЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГ БАЙНА УУ
2019 онд төсөв нь нэмэгдээгүй байгууллага бараг үлдсэнгүй. Авдаг төсөв цалин нь хийдэг ажилдаа жулдаад байгаа нэг байгууллага байна. АТГ-ын урсгал зардалд 12 тэрбум 804.4 сая төгрөг төсөвлөжээ.
Тодорхой жишээнүүд байсаар байтал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу
Энэ байгууллага оффшороос мөнгө оруулж ирэх, 60 тэрбумын хэргийг шийдэх, үндэслэлгүйгээр баяжсан төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж төсвийн орлогод хувь нэмэр оруулах ажлаа хийхийн оронд сургуулийн захиралтай л тэмцэж сууна. Байгалийн баялгийн орлого орж ирэхгүй байна, татвар төлөхгүй байна, орж ирэхээрээ авлигын эх үүсвэр болоод байна аа гээд тодорхой жишээнүүд байсаар байтал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу? гэдэг асуулт УИХ-ын гишүүд Та бүхэнд төрж байгаа байх.
Орлогоо бодитоор төсөөлж, зарлагаа аль болох хэмнэх чиглэл рүү хандуулахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Олон улсын валютын сангаас “Санхүүгийн нөөцтэй байх хэрэгтэй. Элдэв хямрал, салхи шуурганд ганхахааргүй санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн сууриа хадгалах нь чухал” гэж сануулсаар байгааг төсвийг боловсруулахдаа тооцох, тусгах талаар санаачилгатай ажиллаач хэмээн Сангийн яамны албан тушаалтнуудаас, Сангийн сайдаас хүсэж, шаардах байна.