"Люмино" хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярын концертоо 10 дугаар сарын 19, 20-нд Crocus event hall-д хийх гэж байгаа тус хамтлагийнхны талаарх 20 сонирхолтой баримтыг хүргэе.
1. Хипхоп урсгалынхаа бүгдийн анхдагчид
Үеийн хипхоп хамтлагуудаасаа хамгийн анхны клипийг 2000 онд “Бүтэлгүй хайр” дуундаа хийлгэж байв. 2000 онд Пентатоник наадамд анх удаа Хипхоп хамтлагийн номинаци ороход “Шилдэг хипхоп хамтлаг” Пентатоникийн эзэн болсон. 2001 онд Монголын анхны студийн хипхоп цомгийг “Энд гарч ирэв” нэртэйгээр Сонор студид бичүүлэн гаргасан. 2003 онд хип хопоос хамгийн анх “Алтан микрофон” наадмын цомыг хүртсэн.
2. Хамтлагаараа кинонд тоглосон
Бүрэн бүрэлдэхүүнээрээ “Танихгүй охины захидал” бүрэн хэмжээний кинонд тоглосон.
2. Монгол орноо тойрч хоёр удаа аялан тоглолт хийсэн
"Люмино" хамтлагийнхан Монгол орноо тойрон тоглолтоо хийж 2 удаа бүтэн тойрчээ. Эхнийх нь 2000 онд сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн тойрч байсан бол 2 дахь нь 2010 онд Дорнод аймгаас эхлэн 21 аймгаар бүтэн тойрч аялан тоглолтоо хийжээ.
3. Хамтлагийнхаа 10 жилийн ойгоор Соёлын тэргүүний ажилтан болцгоосон
2008 онд БСШУ-ы сайдын тушаалаар "Люмино" хамтлагийнхан МУСТА болсон. Үүнийгээ тэд арын хаалгаар биш, шалгуур үзүүлэлтийг нь давуулан биелүүлж энэхүү тэмдгийг авсан хэмээн ярьдаг.
5. MC олон зүйлийн цуглуулгатай
Түүнийг загасчлалын спортод хоббитойгоос гадна мэргэжлийн загасчин тамирчин гэдгийг үзэгч сонсогчид маань мэддэг болсон байх. Тэгвэл тэрбээр 1995 оноос хойш загасны хэрэглэл цуглуулж, өдгөө улсынхаа хэмжээнд яригдахаар “загасны хэрэглэл цуглуулагч” болсон гэнэ. 2001 оноос хойш нэг загварын малгайгаар гангарч байгаа ба одоо түүнд нэг загварын 500 орчим малгай бий.
6. Бажи-д Michael Jackson-ы бүх биет цомгууд бий
Хамтлагийн гишүүн Бажиг М.Жексоны улаан фэн. Тэгвэл түүнд Жексоны гаргасан бүх цомгоос гадна (special edition, limited edition) цомгууд нь байдаг. Түүний цуглуулганд нийтдээ давтагдаагүй тоогоор Жексоны 50 орчим бий.
7. Анхаагаас бусад нь шивээсгүй
Шивээс урлаг болтлоо хөгжиж, энэ цаг үед арьсан дээрх гангараа болжээ. Хамтлагийн Анхаа нуруу, хүзүү, хөл гар зэргээр биедээ маш олон шивээстэй. Харин МС, Бажи, Золоо гурав арьсандаа зүү хүргэж үзээгүй.
8. Хамтлагийн DJ Золоо Монголын шилдэг DJ нарын тоонд зүй ёсоор багтдаг
"Монгол Mикс" прожектоос зохион байгуулдаг шилдэг дижишалгаруулах контестоос 2009, 2010 оны шилдэг дижигээр шалгарч байжээ. Тэрээр одоо Люмино хамтлагийн дижигээс гадна Минт-Улаанбаатар клубын дижи нарын ахлахаар ажиллаж байна.
9. Тэд анхны тоглолтоо 1999 онд хийж байсан
1999 оны 10 дугаар сарын 30-ны Баасан гарагт тэд анхны тоглолтоо “TopTen” диско клубт хийжээ. Люминогийн фэнүүд танхимыг дүүргэж, “TopTen”-ий гадаар талбайд доторхоос 2 дахин олон хүн цугласан гэдэг.
10. “Энд гарч ирэв” дууны клип тухайн үедээ өндөр өртгөөр бүтэж байв
2001 онд гарсан “Энд гарч ирэв” дууны клипийг Zaya’sh студи хийсэн ба тухайн үедээ шаггүй өндөр өртгөөр бүтэж байжээ. 2 сар гаруй хугацаанд зураг авалт хийсэн уг клип нь 2001 онд 4 сая гаруй төгрөгөөр бүтэж байжээ. Энэхүү дууны клип тухайн үедээ үзэгч сонсогчдоос өндөр үнэлэлт авч байв.
11. "Гэрэлт хорвоод" цомог бүх цаг үеийн шилдэг цомгоор шалгарсан
2004 оны 1-р сард худалдаанд гарсан “Гэрэлт хорвоод” цомог нь Монголын бүх цаг үеийн шилдэг цомгийн 2-рт, борлуулалтаараа хипхоп хамтлаг дуучдын цомгийн 1-рт бичигдсэн байна. Монголын бүх цаг үеийн шилдэг цомгуудыг сонирхуулбал
1-рт Болд-Хайрын хүч
2-рт Люмино-Гэрэлт хорвоод
3-рт Номин Талст-Нэмэх хасах цэнэг
Бүх цаг үеийн хипхоп хамтлаг дуучдын шилдэг борлуулалттай цомгууд
1-рт Люмино-Гэрэлт хорвоод
2-рт Татар-Татар
3-рт Люмино-Ирээд буцсан хайр минь (special edition)
Hi-Fi records
12. "Люмино"-гийн бүрэлдэхүүнд Татар хамтлагийнхан орж байсан
2002 онд Татар хамтлагийн 3 гишүүнийг хамтлагийн ахлагч МС Люмино хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнд авч байжээ. Тэд энэ бүрэлдэхүүнээрээ “Хунгийн дэгдээхэй” гэсэн дуу бичүүлж “Ирж яваа цаг” шоу тоглолтод оролцож байв. Удалгүй 2003 онд "Татар"-ыг Сонор студитэй холбож өгснөөр Татар хамтлагийг олны танил болох замд оруулсан гэж үздэг.
13. "Люмино"-гийн шинэ цомог бэлэн боллоо
"Люмино"-гийн 6 дахь цомог “Хэмнэл нэрэгч” нэртэйгээр гарахад бэлэн болжээ. Уг цомогт "Сэмбий" дуунаас эхлээд залуусын дуртай бүх дуу багтах гэнэ.
14. Гаргасан дуу бүхэн нь олны анхаарлыг татаж чаддаг
"Люмино" байгуулагдсанаасаа хойш олны анхааралд байсаар ирсэн хамтлаг. Тэр ч утгаараа гаргасан дуу бүхэн нь их, бага хэмжээгээр ХИТ болж чаддаг. Тэд шинэ дуу гаргахдаа маш их цаг зарцуулж, удаан ажилласантай холбоотой хэмээн ярьдаг. Сонирхуулахад "Сэмбий" дуу 2009 онд зохиогдож 2013 онд гарсан бол, хамгийн сүүлд гарсан “Биелгээ хийхийг заагаач хө!” дууны анхны хувилбар 2015 онд бичигджээ.
15. Намайг дагаад цэнгэ! дуу нь Монголын №1 хипхоп дуу
Намайг дагаад цэнгэ! дуу гарсан цагаасаа хойш шуугиан тарьж байсныг та бүхэн мэдэх байх. Тухайн үедээ караокед байнга дуулагддаг цөөхөн дууны нэгээр шалгарсан гэнэ. Монголын шилдэг 100 дуунд хипхопоос “Намайг дагаад цэнгэ!” дуу ордог.
16. Бие биелгээ бүжгийг тэд сурахыг хүсч #Биелгээ #Давлaгаа-г өрнүүлж эхэлсэн
Хамгийн сүүлд тэдний “Биелгээ хийхийг заагаач хө!” гэсэн дуу гарч мөн л адил олны анхаарлын төвд ороод байгаа. Бие биелгээ бүжгийг орчин үед сурталчлах зорилгоор #Биелгээ #Давалгаа #Wave-ийг өрнүүлээд байна. Тэдний дуудлагаар олон хамтлаг дуучид #Давалгаа-нд хамрагдах урилга авсан ба дуудлагын хариу ирж эхэлсэн байна.
17. “Танихгүй охины захидал” уран сайхны киноны тухай
2000 оны хавар хийсэн "Танихгүй охины захидал" киноны гол дүрд МС тоглож хамтлагийн гишүүд бусад дүрүүдэд оролцон тоглож байжээ. Тухайн үеийнхээ шилдэг кинонд зүй ёсоор тооцогдох уг киноны продюссероор хамтлагийн менежер байсан С.Гантөмөр агсан продюсерлэн Zaya’sh студид бүтээж байв. Тухайн үед 16-18 насны залуучуудыг 25-35 насны залуусын дүрд тоглуулсныг тэд одоо ч гэсэн инээлдэн ярих дуртай.
18. “Өвөл” дуугаа хамгийн олон төрлөөр дуулжээ
Люмино хамтлагийн анхны бүтээлүүдийн нэг нь “Өвөл” хэмээх дуу юм. Тэд “Өвөл” дуугаа 10 янзаар дуулж бичүүлж байжээ. Тэгээд 2001 онд гарсан “Энд гарч ирэв” цомогт “Өвөл” дууг оруулаад 2006 онд гарсан “Хуучин сургууль” цомогт мөн өөр нэгэн хувилбарыг оруулсан байдаг.
19. "Люмино" таван жилийн ойгоо тэмдэглэснээс хойш ойд зориулсан тоглолт хийгээгүй
2003 онд UB Palace-д Люминогийн 5 насны ой нижгэр болсон. Түүнээс хойш тэд олон тоглолтыг хийсэн ойн баяртаа зориулсан хоёр дахь тоглолт нь удахгүй болно.
20. Хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулсан 20 дахь бие даасан тоглолт
"Люмино" хамтлагийн 20 жилийн ойд зориулсан “Lumino Forever” тоглолт 2018 оны 10 дугаар сарын 19,20-нд Croscus event hall-д болно. Уг тоглолт нь тэдний 20 дахь бие даасан тоглолт юм.