2019 оны сагсан бөмбөгийн “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болон 2020 оны “Зуны олимп”-д АНУ-ын дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч Грэг Поповичийн туслахаар Голдэн Стэйт Уорриорс багийн ахлах дасгалжуулагч Стив Кэрр, Индиана Пэйсерс багийн ахлах дасгалжуулагч Нэйт МкМиллан, Вилланова их сургуулийн дасгалжуулагч Жэй Врайт нар ажиллахаар боллоо.
Стив Кэрр дасгалжуулагч Голдэн Стэйт Уорриорс багийг удирдах болсон цагаас багаа тогтмол NBA финалд багаа шалгаруулж сүүлийн дөрвөн улирлын гуравт нь NBA аваргын цомыг өргөсөн билээ.
Харин Нэйт МкМиллан дасгалжуулагч 1999 оноос хойш NBA-д дасгалжуулагч хийж байгаа бөгөөд 2016 оноос хойш Индиана Пэйсерс багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж өнгөрсөн улиралд буюу 2017-2018 оны улиралд багаа 48 хожилд хүргэсэн юм.
2001 оноос хойш Вилланова их сургуулийн сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчийн албыг хашиж буй өдгөө 57 настай коллежийн алдарт дасгалжуулагч Жэй Врайтын хувьд 2 удаа үндэсний аварга болж, Нэйсмитийн коллежийн оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг хоёр удаа буюу 2006, 2016 онд хүртэж байсан юм.
18 дахь удаагийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” БНХАУ-д 08 сарын 31-нээс 09 сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай бол Токиод болох “Зуны олимп”-ийн сагсан бөмбөгийн төрөл 07 сарын 25-наас 08 сарын 09-ны өдрүүд зохиогдох юм.
П.Хатансайхан