Аарон Рамсиг өөр багруу үдэх нь нэгэнт тодорхой болсон Арсенал шинэ тоглогчийн эрэлд гараад байна.
Арсеналын гол тоглогчдын нэг Уэльс залуу Аарон Рамси Лондонгийн багтай гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Ингэснээр тэрээр багаа орхих нь тодорхой болсон бөгөөд дараагийн баг нь одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа юм.
Энэ улиралд Унай Эмэригийн тактикийн гол сонголтуудын нэг болоод байгаа түүнийг орлох тоглогчийн эрэлд Арсенал клуб хэдийнээ гараад байгаа бөгөөд “Их буучдын” овоо хараанд Португийн ахлагч Хэсктор Морэно , Парагвайн шигшээн залуу од Мигуэль Алмирон болон Францын Лилль клубт тоглож буй Николас Пэпэ гэсэн тоглогчдыг эрчимтэй сонирхож эхлээд байна. Хэрэв Унай Эмэри эдгээр тоглогчдоос аль нэгийг нь багтаа нэгтгэж чадахгүй бол академиас төрөн гарч ирж буй залуу од Райсс Нэлсонд боломж олгохоор төлөвлөөд байгаа аж.
Л.Анхбаяр