"FOODEX MONGOLIA" 2018 –Олон Улсын хүнсний үзэсгэлэн ирэх сарын 9-нөөс 11 - ний өдрүүдэд зохион байгуулагдана

Бизнес мэдээ

2018-10-12 15:39 GMT+8

Монголын хүнсний салбарын анхны олон улсын FoodEx Mongolia 2018 үзэсгэлэн 2018 оны 11 сарын 09-11-ний өдрүүдэд Хүннү молл үзэсгэлэнгийн танхимд зохиогдох гэж байна. Тус үзэсгэлэн нь Монголын хүнсний зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэн, худалдан авагчид, хүнсний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, үйлчилгээний салбарынханд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, бизнесийн шинэ харилцаа тогтоох маркетингийн нэгдсэн орчин бөгөөд зах зээлийн орчин үеийн чиг хандлага, технологийн хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцох, хамтдаа хөгжих боломж олгох хүнсний салбарын хамгийн чухал арга хэмжээ юм.

Foodex Mongolia 2018 үзэсгэлэн танд гурван өдрийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүнсний салбарын бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд танилцуулж, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэн, зах зээлээ тэлэх, шинэ бүтээгдэхүүнээ шууд сурталчлан зах зээлд нэвтрүүлэх боломжийг олгоно. Түүнчлэн хүнсний шоу үзүүлбэр, амталгаа, уралдаан тэмцээн зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явагдахаас гадна салбарын мэргэжилтнүүдийн семинар уулзалт зохион байгуулагдаж, хүнсний зах зээлийн мэдээлэл, салбарын бодлогын талаар хэлэлцүүлэг хийгдэнэ. 

Үзэсгэлэнг ХХААХҮЯам, МҮХАҮТанхимын дэмжлэгтэйгээр Mongolia Mining зэрэг олон улсын үзэсгэлэн зохион байгуулж ирсэн Экспо Монгол ХХК зохион байгуулна. Зохион байгуулагчдын зүгээс та бүхнийг үзэсгэлэнд оролцон бүтээгдэхүүнээ хамгийн үр дүнтэй сурталчлан, зах зээлээ өргөжүүлэх боломжийг ашиглахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягуудаас авах боломжтой.

Хаана: Хүннү молл үзэсгэлэнгийн танхим
Хэзээ: 2018 оны 11 сарын 9-11-нд

Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК
Дэмжигч: ХҮХАХҮЯ, МҮХАҮТанхим
Цахим хуудас: 
www.foodexmongolia.com
Холбоо барих: 11 344010, 99327056
Цахим шуудан:
info@expomongolia.mn

Фэйсбүүк хуудас: FoodEx Mongolia

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1678 санал өгсөн байна.

Дээшээ